Saturday, April 02, 2011
ЛГБТ хүмүүс аллагын бай боллоо
би үнэхээр харуусаж байна. Миний бидний , та бүгдийн адил ижил хүйстэн хүн үзэн ядалт , аллага , хэрцгийлэлийн бай болж амиа алдлаа. Монголын гэй , лэсбиан , трансжэндэр, бисэx хүн бүр , 4 сарын 3ны энэ өдөр Зайсан дээрх хөшөөнд лаа асааж , энэхүү хүчирхийлэлд өртсөн тэднийхээ төлөө нэгдэе. Бидний мэдэхгүй хэдэн далд хэрцгийлэл, далд хүчирхийлэл явагдсан бол , бид одооноос дуу хоолойгоо нэгтгэх цаг нь болжээ. Монгол эх оронд маани хүний эрх эрхээ эдлэх, олон улсын тавцанд дуу хоолойгоо илэрхийлэх , эрхүүд маан; өдэөр ирэх тутам нээлттэй болж байна. Lgbt centre webnees medeeleliig avlaa Аниргүй зул, лаа өргөх арга хэмжээ Time Sunday, April 3 · 7:00pm - 8:00pm Location Зайсан, Бурхан багшийн хөшөө Он гарсаар хоёрын хоёр гей, бисексуал ах нар маань амиа дэндүү харамсалтайгаар алджээ. Тэднийхээ гэгээн дурсгалыг хүндэтгэх, хүчирхийллийг үл хүчирхийллийн хэлбэрээр эсэргүүцэх, ЛГБТ хүмүүс оршин тогтнож буй, оршин тогтносоор байхыг өөрсдөө санах, бусдад сануулах, ЛГБТ болж төрснөөсөө л болж ийн хүчирхийлэл, аллагын бай болох ёсгүйг өөрсдөө санах, бусдад сануула аниргүй зул лаа өргөх арга хэмжээ. Хүчирхийлэл, үзэн ядалтыг дуусгавар болох цаг ирсээн. Хүчирхийллийн эсрэг зогсогч ЛГБТ ч бай, үгүй ч бай бүх хүнд нээлттэй. 2011 оны 4-р сарын 3-ны 19 цагаас Зайсан дах Бурхан багшийн хөшөөн дээр зул, лаатайгаа ирнэ үү. Лаагүй ч гэсэн сэтгэлээрээ ирсэн хүмүүст лааг нь өгнө. -------------------------------------------------------------------------------- Location Зайсан, Бурхан багшийн хөшөө -------------------------------------------------------------------------------- Created By Lgbt Centre -------------------------------------------------------------------------------- More Info Он гарсаар хоёрын хоёр гей, бисексуал ах нар маань амиа дэндүү харамсалтайгаар алджээ. Тэднийхээ гэгээн дурсгалыг хүндэтгэх, хүчирхийллийг үл хүчирхийллийн хэлбэрээр эсэргүүцэх, ЛГБТ хүмүүс оршин тогтнож буй, оршин тогтносоор байхыг өөрсдөө санах, бусдад сануулах, ЛГБТ болж төрснөөсөө л болж ийн хүчирхийлэл, аллагын бай болох ёсгүйг өөрсдөө санах, бусдад сануула аниргүй зул лаа өргөх арга хэмжээ. Хүчирхийлэл, үзэн ядалтыг дуусгавар болох цаг ирсээн. Хүчирхийллийн эсрэг зогсогч ЛГБТ ч бай, үгүй ч бай бүх хүнд нээлттэй. 2011 оны 4-р сарын 3-ны 19 цагаас Зайсан дах Бурхан багшийн хөшөөн дээр зул, лаатайгаа ирнэ үү. Лаагүй ч гэсэн сэтгэлээрээ ирсэн хүмүүст лааг нь өгнө. 2011/04/02 УЛААНБААТАР: Монголын ЛГБТ олон нийтийг цочирдуулсан хоёр хэрэг өнгөрсөн хоёр сарын хугацаанд гарлаа. Нэг нь энэ оны нэгдүгээр сард Сэлэнгэ аймгийн Зүүнхараад ажиллаж амьдарч байсан шүдний эмч С. хэмээх нэрээр ЛГБТ олон нийт дундаа танигдсан дөчөөс тавин насны гей хүн зэрлэгээр алагдсанаар олдсон явдал байсан. Энэхүү хэрэг гарсаар хоёр сар илүү өнгөрч буй хэдий ч хэргийг одоо хүртэл илрүүлээгүй байна. Харин 2-р сарын сүүлээр ХДХВ/ДОХ-той амьдарч буй хүмүүст зориулж үйл ажиллагаа явуулдаг нэг байгууллагын үүсгэн байгуулагч Э. хэмээх бисексуал дөчөөс дөчин таван настай залуу сураггүй алга болсон ба 3-р сарын 24, 25-ны өдөр эрэмдэглэгдсэн цогцос нь Налайх дүүргийн харъяа газар нутгаас олдсон байна. Түүний гарыг нь тасдаж, цогцосыг нь шатаасан байсан тухай ЛГБТ хүмүүс ярьж байна. Хэчнээн эдгээр хэрэг нь үзэн ядалтаас үүдэлтэй болох нь илт байгаа ч гей эсвэл бисексуал залуучууд нас барахад эсвэл бусдын гарт амиа алдахад заавал гей хүмүүсийг сэжиглэж, гей хүмүүсээс мэдүүлэг авдгаараа энэ удаад ч мөн авчээ. Үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэрэг гэдэг нь “хэн нэгэн хүн, эд хөрөнгө, байгууллага, гэмт халдлагын объектыг аливаа бүлэгт хамаарах жинхэнэ эсвэл үзэгдэх хамаарал, холбоо, тэднийг дэмжих дэмжлэг, гишүүнчлэлд нь үндэслэн үйлдэгдсэн бүх төрлийн гэмт үйлдлийг хэлнэ. Бүлэг гэдэг нь хүмүүсийн жинхэнэ эсвэл үзэгдэх арьсны өнгө, үндэсний болон үндэстний гарал, хэл, шашин, хүйс, нас, оюуны эсвэл биеийн хөгжлийн бэрхшээл, бэлгийн чиг баримжаа болон бусад адил хүчин зүйлд үндэслэсэн байж болно” хэмээх Европын холбооны тодорхойлолт байдаг. Үнэн мөнийг тогтоох, хуульт ёсыг дээдлэх үйл ажиллагаа энэ удаад хэр сайн явагдаж буйг ЛГБТ Төв ажиглаж байна. Амь насаа дэндүү харамсалтайгаар алдсан ах нарынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэх, хүчирхийллийг үл хүчирхийллийн хэлбэрээр эсэргүүцэх, ЛГБТ хүмүүс оршин тогтнож буй, оршин тогтносоор байхыг өөрсдөө санах, бусдад сануулах, ЛГБТ болж төрснөөсөө л болж ийн хүчирхийлэл, аллагын бай болох ёсгүйг өөрсдөө санах, бусдад сануулах зул лаа өргөх арга хэмжээ маргааш буюу 4-р сарын 3-ны 19 цагаас Зайсан дах Бурхан багшийн хөшөөн дээр болно. Хүчирхийлэл, аллагын эсрэг зуу лаатайгаа ирээрэй. Ум ма ни пад ме хум. -------------------------------------------------------------------------------- http://lgbtcentre.mn/mn/news/local-news/312-2011-04-02-05-04-38.html http://www.facebook.com/lgbt.centre
Subscribe to:
Post Comments (Atom)
2 comments:
ene bichsen zvil chin vnen battai medeelel ymuu sonin interneted bhgvi bhiin eswel huuchirtsan hereg ymuu ter anirgvi zul geed emegnel ilerhiileh ved hechneen hvn irsen be
ene vnen medeelel ymuu? tegeed ter emegnel ilerhiileh tsuglraltand hvn irsen bolwuu ene medeelliig oor haanaas olj boloh we
Post a Comment