Транс байдлыг патологжуулахтай (патологжуулах гэдэг нь аливаа зүйлийг эмгэг, өвчин хэмээн тодорхойлох гэсэн утгатай) тэмцэх олон улсын өдрийн кампанит ажлын гол зорилго нь Америкийн сэтгэцийн эрүүл мэндийн холбооны 2013 онд шинэчлэгдэн гарах оношлогооны гарын авлага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2014 онд шинэчлэгдэн гарах сэтгэцийн өвчний жагсаалтаас транс байдлыг хасуулахад, мөн транс хүмүүсийн эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг нь хангуулахад оршино. ЛГБТ Төв энэхүү үйл ажиллагаанд нэгдсэн байгаа ба тодорхой үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөтэй. ЛГБТ Төв энэхүү үйл ажиллагаанд нэгдэн орсон ба дараах үйл ажиллагааг хамтран явуулахыг транс хүмүүстээ болон эрчүүдийн бэлгийн эрүүл мэндээр ажилладаг байгууллагууддаа уриалж байна.
1. Транс хүмүүсийн хэрэгцээг оролцооны зарчмаар судлан ярилцах
2. "Миний хүйс чамд хамаагүй" акц: энэхүү акцаар дуу хураагч, зургийн камер, байвал видео камер, вэбкэм + гэх мэт орчин үеийн шинэ технологийг ашиглан транс хүмүүс өөрийн хүйсийн илэрхийлэмж, эсвэл хүйсийн баримжаа илэрхийлэмжийнхээ тухай болон өөрсдийн амьдралаа илэрхийлнэ.
Судалгаа болон акцийг ЛГБТ Төв ТББ-ын удирдах зөвлөлийн зөвлөх гишүүн Н. Анараа хөтлөж явуулна. Бүх транс хүмүүст дамжуулаарай. Энэ үйл ажиллагааны талаар ЛГБТ Төвтэй info@lgbtcentre.mn эсвэл anaraa@lgbtcentre.mn хаягаар холбогдоно уу.