Friday, August 20, 2010

college night


college night


ochigdor oroi college night-aar garav . baakhan jookhon huuhduudtei bardav , ted byatskhan urgaj baigaa tsetseg shig , ayagui erch huchtei , ter bujiglej baigaanee ,
ayagui hevluukhen unseltsej baigaa ni, tednii bujiglej baigaa ni genen hongon , ariukhan baigaa yum bishuu .
nad metiin zaluus 30 garaad irkheeree olon zaluutai yavaldaad , durlaad, hayad , hayagdaad irkheeree zongor boldog yum shig .

Bi 20 toidoo yag iim baisan baikhdaa gej bodov ,

tend neg pinoy boy-tai taniltsav , minii utsiig avaad , onoodor nadruu message ilgeev.

hed heden duu boys namaig cute gej helev .

bi lag bayaschikhsan .
Soninoos neg straight boy gay naiztaigaa yavj baina aa.
ayagui hoorhon bujigleed baisan .

terniig ayagui olon zaluu odood baisan mani khun bi straight shuu gej heleed baina aa.
ter boy french , spanish , german , oros heleer yariad baina aa.
germand osson gene.
eej ni german aav ni amerik , davkhar irgenshiltei genem,
Nodnin jil eej ni zoltoi l mongol dakhi german embassyd ochikh shakhsan gene. hervee tegsen bol ulaanbaatart amidrakh baisan genem.

minii niildeg philipino , kamboge, thai boys tuuniig gay baikh geed baina aa, bas omno teruulkhendee show uzuuleed , unen tsoglog.

Minii nileed udaan naizalj baigaa neg thai kambogiin mix naiz maani , bardakh burdee dotnii 5 naizruugaa zalgana ternii neg ni bi uhaantai.

mani khuntei gadagshgarakh bolgond dc-giin gay asianuudtai uulzaad l ooriigoo byatskhan medreestei.

ochigdor l gehed , ali 5 jiliin omno taniltsan burmese zaluu namaig chi top uu bottom uu geed asuugaad , ooriigoo bi 80% gay 20 % straight geed l ogt sonin sonin zuil yariad baina aa. namaig yuo gej oilgoson yum be odood baigaa yumuu ? bi oilgoogui sh dee. esvel bi handiig ni buruu avaad baina uu ?

so ...
ochigdor oroi W minii nogoo kamboge/thai naiz, tuunii neg thai naiz ni , mon philiphony naiz ni J mon azi boyd uhdeg , ahimag nasnii white agaa , hamt bardsan genem .

minii halit handardag A buyu vietnamese zaluug garch irne geheer ni garsan bolovch ter ireegui.

W bainga niildeg 2 philipino, 2 vietnamese 2 thai naizuudtai 1 mongol ni bi ,
nadruu bol urid ni bainga zalgadag bi ter uyed ni ogt gardaggui baisan bol odoo zalgah burde ni hamt gardag bolson , bi bas muukha hun shuu W asian boys ikh tanidag bolkhoor , azian boystoi taniltsakh gej ter sh dee.

W bas ikh chukhal aa , ene niildeg 7 zaluutai zereg neg odor bardakhgui yagaad gevel , W-g biye biyeneesee haramlana . W-g chi terentei bardsan nadtai bardaaguii gej gomdollono . W bolkhoor ekhiig ni etseekhguin tuld , oor oor odor solbij bardana .

Bi bol hezeed cholootoi baigaa yum bishuu .
W alintai ni ch bardsan bi hamt yavj baidag .

Sonirholtoi ni W ooroo Thai camboge erliiz bolkhoor nadtai yalgaagui , ene hotdoo houylkhnaa l barag gantsaaraa yum shig zagnana.

Busad asianuudiig harhaar ted oluulaa bolkhooroo neg l ondoo harin bid hoyer l unique gedgee uye uye mederne bas boloogui ,

W thai heleer yaridag bolkhoor haaya thai zaluustai yarina .
Bas ene vietnamese zaluustai oilgoltsood baidag yum .

Anyway ,

Mongold baigaa naiz zaluu surag tasraad alga baina aa, mani khun irtel bi gedeg khun gaduur dotuur yavmaar sanagdaad baikh yum , tuuniig iekheer l unen namba zaana daa.

gehdee neg l yumiig mash huchtei medrekh yum aa, ter khun mongold baigaa bolkhoor endkhiin amidraliin hevshiliig medekhgui yumaa, namaig ireed haraad l oilgokh baikhaa.

Gehdee hair , itgel setgel , biye biyenee devteej uusana bizdee.

Thursday, August 19, 2010

love songs movie


love songs geed french movie uzlee.
negen zaluu naiz ohin , hamt ajildag ohintoigoo treesome buyu 3 uulaa sexddeg .
getel naiz ohin ni sanaandgui nas barsanii daraa , zaluu eregtei khuntei taniltsaj roamns uusgej baigaa tukhia ene kinond oguulne.
end sundance gedeg tv suvag baidag yum , choloot uran buteelchid bolood delkhiin olon ornii kino uzuuldeg haaya neg endkhiin suvgar ogt uzeegui hovor shine kinonuud gardag yum.
france kinond yagaad bi ingetlee durtai yum bol,
Yer ni france kinonuud , neg l hongon , romantic, drama ikhtei , minii setgelzuitei ikh oiroltsoo yum shig, france kino uzsenii daraa gonsgor uldej baisan udaa baikhgui deg.


Wednesday, August 18, 2010

era models






















undesnii uildverlelee huga demjinee gedeg shig ,

mongoliinkhoo eregtei modeliudiinkhaa zurgiig end oruulna aa.


khun ooriin passion-oo aldkhaar amidral uitgartai boldog gej , amidraliig odoogch hogjoogch zuil maani magadgui minii blog ch baisan yum biluu geed , ochigdroos ehleed , blogtoigoo yarikhaar shiidlee.

era models show






facebook deer era international model agency-giin huudas deer iim saihan zaluusiin zurag baina medeej modeliud ni bi shuud l bogtoo oruulj baina aa. Ene modeliudiin neriig meddeg khun baina uu ?
Mongoliin zaluus tasarhai yumaa

blog history, my history 1

Сая энэ Алэx Миша-гийн блогийг уншаад л дуусав , өдөр бүр л уншдаг юм.
Гайхамшигтай ,
Хэрвээ би Миша байсан бол Ноён Т-г хайрлаад л хайлаад л яваад байх юм байна.
Миний бие найз залуудаа яг Миша шиг загнадаг юм.

шудрага хэлхэд одоогоос 4 жилийн өмнө надад бөгж явуулсан залуугаа заяаны ханиа болгоод , тус тас төмпөн шанага болхоор шийдэж байгаа.
шалтгаан 1

Миний эрхэм найз тэр бол шулуун залуу , амэрикаас монголруу бүр мөсөн буцсан юм тэгээд , монголд очоод , миний бундандсан залуутай уулзаад , тэгээд л шууд надруу залгаад , энэ залуу бол яг чиний хүсдэг залуу байна. Чи энэ залууг одоо өөрийн болгож ав гээд , монголд байгаа залууд маани миний лэкц уншаад , тэгээд нөгөөх залуу маани амэрик луу ирэх гэж байгаа .миний шулуун найз юу гэж хэлсэн гээч , чи л өөрөө банзалдаж байж , энэ залууг гомдоочихгүй бол , гээд л .
Алэx найз залуугаа ноен Т гэж нууц нэр өгсөнтөи адил би найз залуугаа Бөгжний эзэн гэж нэрлэж байсан удаатай.

Би энд covert affiar, ugly betty үзэхдээ улайрдаг шиг , хэдэн гэй блогоо унших гэж хамаг анхааралаа тавих юм.

ямар олон блог төрөн гараа вэ ?
нэг өдөр сууж энэ блог листийг засаж нэр өнгө зүсийг ни засахгүй бол эрчүүд2 блог дээр байгаа блог нь эрчүүд дээр байхгүй байх юм .
энэ фасэбөөк дээр бас боон ангийнхан гараад иржээ.

зарим ни монгол залуутай танилцана гээд шууд топик дээр бичээд тавичихсан байх юм.
сая блогоо харсан чинь хүний блог чини бичлэгийн тоо нь нэмэгдэх ёстой байсан чини миний блог
2006 онд 336 бичлэг лаг байсан байна аа.
2007 онд 137 бичлэг навс унадаг байна ш дээ.
2008 онд 87 хон бичлэг шуу
2009 онд 54 хон бичлэг
2010 онд 39 байна.
энэ тоо нэмэгдэх эсэх миний сэx , болон аз жаргал , сэтгэл ханамж , зугаа цэнгэлийн асуудалаас шалтгаалах бололтой.
Энэ блогийн бүх бичлэгийг нэг бүрчэн унших өнгөрсөн 4 жилийн амьдралаа нэг сөхөж харах хэрэгтэй юм байна шүү.
миний хамгын анхны бичлэг маани
би монгол эр хүн байсан бол .
дараагын бичлэг нь монгол эр хүний гоо сайханыг магтан дуулж , сумьяабазар гэдэг бөхийн сайхан зургыг тавьжээ.

3 дахь бичлэг
Амэрикд ирсэний дараах жилээс , монголын модэл залуус их залуужиж , өөр болсоныг харсан санагдана 2 хон жилийн дараа ш дээ.монголд байхдаа нууч хан харцаар энэ модэл залууг харж ямар гоё залуу вэ гээд л хардаг байсан санагдана.
4 дэх бичлэг
Майкл гэдэг зураачийн зургууд одоо хэр яг надад таалагддаг хэвээр , энэ зураач хүний сэрэл , сэтгэл , зурх мэдрэмжийг шууд аваад явчихдаг агуу зурагчин, би гэй шуу , гэсэн тэр мэдрэмж бахархал , оороо хэрхэн яж эрх хундээ татагддаг эр хуний гоо сайхан гэж юо байдгийг бахархалтайгаар, боов бостол зурж чадна гэдэг чини агу биздээ.
5 дэх бичлэггэй

парад хэрвээ чи ижил хуйстэн мон л бол , парад дээр очих хэрэгтэй , би ч заавал очдог . саяхан даа хэд хоногийн омно бизнэтүөрк дээр монголд гэй парад болвол та нар ирэхүү гэсэн бичлэг байсан. Хардаа монголчуудийн сэтгэлгээ , ямар их оор болсонийг , ийм зоригтойгоор хумуусээс асууж бичиж чадаж байна. энэ бол бахархал юм шуу.
6 дакх бичлэг

сэx зургууд оруулжээодоо бодоод байхад сард нэг удаа ийм зург оруулдаг байх байжээ гэж бодож байлаа.

шудрага хэлхэд энэ мэтээр блогоо ахиулна залхахгуй бол шууд бух блогийн бичлэгээ нэг хараад дугаарлаад бичлэгийн ар талийн туухийг бичих санаатай.

so

Пататэ-гин блогийг уншиж Амэрик дахь аялалын сонин уншив дараа нь шууд л Лос Анжэлэс руу залгаж ,

Эрхэм андуудаас сониниг гэрэлтэйгээр сонсов.

Амьдрал нэг л хэвийн , энэ уйтгарт хотоос үтэр түргэн явчмаар санагдах юм гэтэл , ирээдүй карээр гээд олон юмнаас зууралдаастай .

Саяхан нэг өдөр банзалдах гээд , бүр орой 5 цагаас эхлээд 3 бар дамжсан чинь гутлаа чирсэнийг би тоохгүй гунхсан нь намайг тоохгүй гэдэг шиг , хэнтэй ч явалдсангүй.

одоогоос 3 жилийн өмнө их барддаг байжээ .

Саяханаас нэг сауна-д ази залуус ордогыг мэдэж авсан даанч хэтэрхий хол наасан.

Friday, August 13, 2010

Ээждээ гомо гэдгээ хэлсэн минь

ахиад нэг


Би гомо залуу л даа. Анх төрөхдөө л гомо байсан байх. 3 настайдаа хажууд айлынхаа ах руу *хөөрхөн ах* гээд хуйлардаг байсан тухай манай гэрийнхэн одоо болтол шоолоод ярьдаг юм. 10 жилд байхаас л ангийн хөвгүүддээ сайн болж байсан санагдаад байгаа юм.
Мэдээж, төрөлхөөсөө өөрийгөө гомо гэдгээ мэддэг байсандаа үүнийгээ бусдаас хэрхэн нуух талаараа маш сайн мэддэг байсан юм шиг байгаа юм. Тийм болохоор, тэр сайн болж байсан хөвгүүд маань ч намайг жирийн нэг, сайн найз нь л гэж боддог байсан байх.
Гэхдээ, зүгээр л найзууд хоорондоо дасах, дурлал хоёр ялгаатай гэдгийг тухайн үед нилээд сайн ялгаж байсан санагдаад байдаг юм.
Жишээ нь, тэр сайн болсон хүүд чинь (Би 5р анги, 9р анги хоёрт хамгийн хүчтэй дурлаж байсан санагдаж байна) найз охин ч юм уу, чамаас дотно найз гарч ирэхээр харамлах, хардах сэтгэл их хүчтэй байдаг ч юм уу… тийм хардах, харамлах сэтгэлээ барьж чадаагүйгээсээ болоод жирийн найзууд байж ч чадахгүй байдалд ордог ч юм уу…
Эсвэл зүгээр л энгийнээр, жишээ нь цоорхой оймстой үедээ, бусад хүүхдээс нэг их ичиж зовохгүй хирнээ тэр сайн болсон бандидаа харагдчих үедээ нүүрээ хийх газаргүй болдог ч юм уу (нөгөө банди бол мэдээж яг тоож харагдаач тэ? хэхэ)
Зиаг, тэгээд тийм төрөлхийн гомо би (энэ, олдмол гомо байдаг гэж хэлэх гээд байгаа юм биш шүү. Хэн л нэг их бусдад ад үзэгдэнэ гэж мэдсээр байж дурандаа гомо болохов дээ тэ? Зарим хүмүүс, бага насны хүүхэд хүчиндүүлээд гомо болдог ухааны юм яриад байдаг даа… Гэхдээ хэрвээ л тийм юм байдаг бол, бага насандаа хүчиндүүлсэн эмэгтэй хүүхэд улаан банзал болох юм биш үү? Бага насандаа хүчээр тийм юм үзсэн хүмүүс эсрэгээрээ гомог үзэн ядах магадлал хамаагүй өндөр байх) би, 22 хүртэлээ өөрийгөө эдгэчих ч юм бил үү гээд охинтой найзалж барьж үзлээ л дээ…
Гэхдээ эцсийн эцэст, ингэлээ гээд өөрийгөө хуурсан хэрэг болно, дээрээс нь хүний хүүхдийг хуурсан ч хэрэг болно, бүтэхгүй гэж үзээд, 22-3-тайгаасаа би Гомо амьдралаар амьдарч эхэлсэн юм л даа. Одоо бараг 9-10 жил үү???
За тэр гомо байх ч яахав, угаасаа нээх ховор эд ч биш байх. Энэ удаад өөр юмны тухай бичье гэж бодсон юм л даа. Юу вээ гэхээр, эцэг эхүүд яаж хүлээж авдаг бол? гэсэн талаар өөрийнхөө түүхээс.
Хүн эцэг эхдээ өөрийнхөө талаар бүх зүйлээ хэлэх албагүй. Тийм ч болохоор, өөрийгөө гомо гэдгээ илчлэх талаар ч гэсэн, заавал хэлж зүрхийг нь савчуулах хэрэг байхгүй болов уу гэж би хувьдаа боддог юм.
Гэхдээ юм гэдэг сонин. Хааяа юмаа үнэнээр нь илчлэх нь чухал болох үе ч байна. Миний хувьд, угаасаа хүнд өөрийгөө заавал илчлэн дэлгэх албагүй гэж боддог ч, ээжийнхээ хувьд хэлсэн нь дээр гэж бодоод өөрийгөө каминг оут хийсэн нь уржнан жилийн 10 сар.
Угаасаа хамт амьдардаггүй олон жил болсон, дээрээс нь хуучин найз залуутайгаа хамт амьдардаг маань ч нөлөөлөөд ээжийгээ гэр орондоо урьж авчирч чадахгүйгээс болоод, жил ирэх тусам нэг тийм хөндий уур амьсгал мэдэгдээд эхэлдэг болсон маань бүх зүйлийн эхлэл байв. Хүн гэдэг, өөрийгөө ямар нэгэн байдлаар илчилж байж бусадтай (энэ нь чиний эцэг эх ч байсан гэсэн) ойр дотны харилцаатай байдаг юм шиг…
Мэдээж, гомо болоод төрчихсөн миний хувьд хоёр сонголт байлаа. Насан туршдаа нуугаад, тэгээд, насан туршдаа ээжтэйгээ ямар нэгэн байдлаар хол хөндий байх уу, аль эсвэл, хэдий сэтгэл санаагаар унаж магадгүй ч гэсэн хэлээд үзсэн нь дээр үү гэж хэдэн жил жаал шаналсан юм.
Ингээд уржнан жил…. Сайндаа ч биш, согтсон дээрээ пал хийтэл аваад хаячихсан….
Үнэндээ сонсоно гэж бодоогүй байсан зүйлээ сонссон ээжүүдийн сэтгэхүйд нилээд хүнд цохилт болох нь мэдээж болохоор, нилээд удаан шаналсан л даа… Янз бүрээр өөрсдийгөө буруутгах нь их байдаг гэж сонсож байсан болохоор…
*Гэдсэн дотор байхад нь буруу зөрүү хөгжим сонсгож байсанаас болсон юм болов уу???* ч гэдэг юм уу, *Би ямар нэг байдлаар буруу өсгөж хүмүүжүүлсэнийх юм болов уу??* гэх мэтээр.
Манай ээж л лав, намайг анх хэлсэн өдөр энэ 2 асуултыг 2-ууланг нь асууж байв… (Намайг гэдсэн дотор байхад нь Пинк Флойд, Лед Зеппелин, Дийп Пурпле энэ тэрийг сонсгодог байсан гэж байлээ, кэкэ), Тэр өдрөө нилээд их юм бодонгуйрсан харагдаж байсан.
Гэвч, эх гэдэг агуу юм билээ. Ихээр шаналсны эцэст ч гэсэн, хүү нь алуурчин ч бай, гомо ч бай, үрийнхээ төлөө л гэж явдаг хүмүүс юм шиг. . Болж өгвөл ойлгохыг, болж өгвөл адилхан өнцөгөөс харахыг их оролддог юм шиг байгаа юм…
Манай ээж ч гэсэн * Аа, гэхдээ ээж нь тийм хүмүүс байдаг гэж мэднэ ш дээ. Миний дуртай Фредди Меркуригээс эхлээд, Леонардо Да Винчи гээд зөндөө мундаг хүмүүс тийм байсан гэж сонсож байсан. Миний хүү л аз жаргалтай байвал ээж нь болоод л явчихна* гээд өөрийгөө биш намайг тайтгаруулах гээд янз бүрээр үзээд байсан…
Зөвхөн хүлээн зөвшөөрөөд дутахгүй, үр хүүхдийгээ аль олох зөвтгөх, өмөөрөх сэтгэлтэй байдаг мэт.Би найз залуутай, тэрэнтэйгээ 5 жил хамт амьдарч байгаа гээд, хамт авхуулсан зурагнуудаа үзүүлсэн *Ёстой хөөрхөн хүү байна. Тэр муу арлын Японы царай муутай нөхдүүдээс яаж ийм царайлаг хүү олсон юм. Гэхдээ миний хүү шиг царайлаг, ухаантай бол ч ЗАЛУУЧУУД араас нь гүйдэг байлгүй дээ.* гэж ирээд л зад магтсан гээд л…кэкэкэ
*МАНАЙ ХҮҮ АЙМАР ЦАРАЙЛАГ. АРААС Нь ЗӨВХӨН ХҮҮХНҮҮД Ч БИШ ЗАЛУУЧУУД ХҮРТЭЛ ГҮЙГЭЭД ХЭЦҮҮ ХЭЦҮҮ* гэж хэр баргийн хүн хэлж чадахгүй байх тээ?
Ядаж байхад тэр хүү нь тийм айхтар царайлаг энэ тэр бол биш л дээ.. Гэхдээ эхийн нүдэнд дэлхийн хамгийн сайхан залуу харагддаг юм шиг байгаа юм…
Тэгсэнээ бүр нийгмийн идэвх гаргаад байвал яана???Монголд зохиогдсон анхны ГЭЙ ЛЕЗБИАН-ын үзэсгэлэнд ярилцлагаа орохыг зөвшөөрсөн шиг, манай ГОМО найзуудтай асар нийлсэн шиг байдаг болсон гэхээр эx хүний юмыг хүлээн зөвшөөрөх чадвар агуу шүү.
Зиаг нэг их урт юм бичсэн ч гэсэн, юу хэлэх гэсэн бэ гэхээр, миний л хувьд каминг аут хийхээсээ өмнөхтэй харьцуулахад хамаагүй илүү ойр дотно, аятайхан байдаг болсон гэхээр, ямар ч байсан зөв зүйл хийсэн юм шиг санагдаад байгаа юм. Хааяа нэг *Чи гомо байж болно, гэхдээ би уйдаад байна, надад нэг ач гаргаж өг. Нэг хүүхэнтэй суугаад, хүүхэдтэй болчихоороо салчихад л болно ш дээ* гэж дарамталдагийг эс тооцвол, кэкэ… Тийм амархан юм гэж юу байдаг юм гэж муухай аашлахгүй бол тоохгүй дайрчихна…
Тэгээд утсаар ярих болгонд *Нөгөө хэн (манай найз залуу) сайн уу? Гэрээ сайн цэвэрлэж байгаарай гэж байна гэж хэлээрэй. * энэ тэр гээд дандаа үглэдэг нь жоохон ядаргаатай, хэхэ… Аргагүй л ХАДАМ ЭЭЖ… Лол
За тэр ч яахав…. Нээрээ гэхдээ хэрвээ ээждээ *КАМИНГ АУТ* хийх бол жоохон болгоомжтой байхгүй бол, гэнэтийн сьюрприз барих аюул бас байдаг юм шиг байлээ шүү…
Манай ээж, нэг өдөр утсаар ярьсан чинь *ЧАМАЙГ ГОМО ГЭДГИЙГ ЧИНь ДҮҮД ЧИНь ХЭЛЧИХСЭН ШҮҮ!!!* гээд палхийтэл авч байсан…. Нөгөөх нь дөнгөж 10 жилийн мангар пацаан… Гэхдээ ямар ч байсан эерэгээр хүлээж авсан болохоор (одоо найз охин нь хүртэл намайг мэддэг юм шиг байлээ…) яахав ээ… Гэхдээ л аюултай… МИНА л гэсэн үг, кэкэкэ
секс.мн дээр ирсэн захидал
http://www.cekc.mn/general/gay-lesbian-bisexual/45562

Би гей, Би эхнэртэй гей, би хүүгийн гей аав, би залуу гей, би айлын гей хүү…

сэx.мн дээр сонирхолтой нийтлэл мэдээлэл байдаг юм. сая энэ захидлыг уншлаа.

Тиймээ би гей.
Тэглээ гээд Монголчууд минь та нар нэг нэгийгээ интэрнэтээр ямар их муулж доош нь хийдэг юм бэ!!!
Улаан нүүрэн дээр гололзоод хэлж чаддаггүй биз дээ!!! 2 нүүртэй байх муухай л даа. Ер нь хүний амьдрал бусад хүмүүст ямар хамаатай юм бэ. Та нар хүний ор хөнжилийг сөхөж хов жив хайж байхаасаа ичдэггүй юм уу? Хүн гар хангалга хийнэ уу, ижил хүйстэнтэйгээ сексдэнэ үү хэнд хамаатай билээ. Би улс орон, ард түмнийхээ эрх ашигийг хөндөхгүй, эд хөрөнгийг нь шамшигдуулахгүй, тэднийгээ басамжилж доромжилохгүй, эх орондоо дусал ч гэсэн хувь нэмэрээ оруулчих гээд зүтгэж байна.
Над шиг олон арван дээд боловсоролтой “Гей” боловсон хүчний хүч Монголд минь хэрэггүй гэж үү? Зөвхөн хэрхэн яаж секс хийдэгээс нь болоод бид нарыг жийж байна гэж үү?!
Үгүй л гэж бодож байна! Зүгээр нэг цөөхөн явцуу бодолтой, эсвэл хэт туйлширсан мангар хүмүүс л интэрнэтээр орж мангар мангар сэтгэгдэлээ үлдээдэг байхгүй юу!
Би одоо эхнэр хүүхэдтэй. Тиймээ зарим нэг тэнэг гаруудын тэнэг сэтгэгдэлүүдэд эмзэглээд би айлын сайхан охины амьдралыг баллаад хаячихлаа.
Би түүнд хайртай гэхдээ сексийн тал дээр яаж ч хичээгээд би ханамж авч чадахгүй байна. Бид 2-н амьдрал там шиг л байна. Хүүгээ гэсэн сэтгэл, бие биеэ гэсэн дассан итгэл дээр л дэнжигнээд явж байна. Тэр минь намайг мэдсээн. Тэгсэн ч надаас явахгүй гэсэн. Надад дэндүү хайртай. Би түүнийгээ нууц амрагтай болвол дүргүйцэхгүй гэсэн. Тэр минь үгүй гэсэн. Миний илж таалах аман секс хангалттай байна гэсэн.
Магадгүй тэр хүний хувьд болж байгаа байж болох юм. Зөвхөн миний хувьд хэцүү байгаа бол надад санаа зовох юм алга. Би зовлонгоо үүрээд явчих сэтгэлийн тэнхээ надад байна. Зөвхөн түүнийг л зовоомооргүй байна. Миний хань зовж байхаар би зовсон нь дээр. Тэр ариухан сэтгэл зүрхийг гандаж гундахыг би хармааргүй байна.
Над шиг тарчилж яваа олон хүн байгаа. Тэр хүмүүсийн нэг тань хүү чинь охин чинь, ах чинь эгч чинь, дүү чинь, найз чинь, аав чинь, ээж чинь ч байж болно ш дээ хүмүүсээ.
Миний ээж яг миний хажууд найзтайгаа гей лэсби нарыг муулж байсан. Хайртай хүү нь хажууд нь тэр үгэнд нь хага базуулаад сууж байгааг анзааралгүй яриад л байсан.
Сүүлд энэ тухай минь гадарласан ээж минь надаас одоо хүртэл уучлалт гуйдаг.Хүүгээ ойлгохгүй сэтгэлийн шаналалыг нь улам нэмж ганцаардуулж байсан гээд. Одоо ингээд ижийгээ шаналаад байхаар надад хэцүү байна. Аав минь ч яахав их хатуу хүн. Миний хайртай залууг гадаадад цөлчихөөд амар тайван сууж байна.
Гудамжаар, хааяа баранд ороход охид залуучуудгүй намайг залгичихгээд байгаа юм шиг хараад л байдаг. Тэр таалаад шүтээд байгаа залуу чинь гей байвал яахуу залуусаа.
Хүү эхнэр бид 3-г гадуур алхаж явахад олон хүн атаарахсан ч юм уу, эсвэл гоё харагддаг ч юм уу хараад л байдаг. Тэгвэл тэр жаргалтай гэр бүлийн аав нь гей гэвэл яахуу. Ам хуурайгүй үнсэлцээд эрхлээд байгаа сайхан хосын эрэгтэй нь гей гэвэл яахуу…
Ийм л байна. Би зовж шаналсандаа энийг бичээгүй юм шүү. Би байгаа амьдралдаа сэтгэл хангалуун байна.Гэхдээ надад 1 юмаар дутуу явахгүйгүйгээр сэтгэл дүүрэн амьдрах сонголт байсан юм шүү.
Би гей, Би эхнэртэй гей, би хүүгийн гей аав, би залуу гей, би айлын гей хүү, би сайхан гей,
Би найз нарийнхаа гей сайн найз,Би эх орны гей хүү,Би эх орныхоо хөгжлийн төлөө мэдлэг бүх юмаа зориулж яваа гей,Би хүн ардынхаа хэцүү хүнд амьдралыг харж гашуудаж яваа гей,Ард түмнээ сайн сайхан байхын төлөө ажиллаж хөдөлмөрлөж байгаа гей,Би их Монголын түүх эзэн Чингис хаанаар бахархаж явдаг гей,Би Монгол хүн, зүрх минь Монголынхоо төлөө цохилж яваа гей,Гей болж төрсөн минь ял болдоггүй юм бол надад өөр эх орныхоо өмнө хийсэн ял зэмлэл байх хүн!!!
cekc.mn дээр ирсэн захидал

http://www.cekc.mn/general/gay-lesbian-bisexual/45434

Гэй танилцах, санхүүгийн дэмжлэг авах- 11%

mongold gay huntei taniltsana sankhuugiin demjleg avna geed el tsagaan tvgeer zar ogokhiig bodkhod mongold baigaa gay zaluus maani nileed mongolog bayan bolson yumuu daa.

Аль ч ТВ дэлгэцээ бүрэн дүүрэн ашиглаж, доогуур гүйдэг зар бол ёстой залхтал явж байна лээ.
Гүйдэг зар гэснээс чат ажиллуулдаг телевизийн талаар хэдэн үг хэлэхгүй бол болохгүй нь. Оросын ТВ-ийн шөнийн кино гартал хийх юм олдохгүй учир суваг сольж элдэв зүйл үзэж яваад ихэнхи ТВ чат гэдэг зүйл ажиллуулдаг, тэр нь орлогын нэг эх үүсвэр нь болохыг олж тогтоов. Бүтэн хоёр долоо хоног ТВ 8-ийн чатыг 11.30-аас 01.30 минутын хооронд үзэж, гарч буй зарын утга агуулгад нь судалгаа хийхэд иймэрхүү дүн гарч байх юм.
Эмэгтэй танилцах, санхүүгийн дэмжлэг авах- 26%
Эрэгтэй танилцах, санхүүгийн дэмжлэг авах- 56%
Гэй танилцах, санхүүгийн дэмжлэг авах- 11%
Бусад: (зарна, дуу захиалга, үйлчилгээ г.м)- 7%

Хамгийн сонирхолтой нь санхүүгийн дэмжлэггүй танилцах хүмүүс нь 13-16 насныхан (шөнийн 12 цагт), гэй залуучууд 18-21 насныхан, цэвэр дуу захиалж буй хүмүүс 4% байлаа. Бас зарим дугаарууд өдөр бүр гарч байсныг хэлэх хэрэгтэй.
Үүнд: 21 настай махлаг хөөрхөн охин, 25 настай 180 өндөр залуу г.м.

Гэй залуучуудын хувьд судлаад байсан чинь MSM буюу ‘a man having sex with a man’ гэдэг тренд Монголд ч биш дэлхий дахинд ихэд “мод” болж байгаа юм байхаа. Эдгээр залуус нь бэлгийн чиг хандлага нь тодорхой бус өөрөөр хэлбэл байгалиасаа homo-, hetero-, bisexual аль нь ч биш зүгээр л юу байдгийг нь сонирхож үзэж байгаа хүмүүс гэх юмуу даа. (Төрийн бус байгууллагад ажилладаг сэтгэл судлаачаас иш татав)

http://alimaa.wordpress.com/2010/03/01/%d1%85%d3%a9%d0%b3%d0%b6%d0%b8%d0%b6-%d0%b1%d0%b0%d0%b9%d0%bd%d0%b0%d0%b0-%d0%b1%d0%b8%d0%b4/

Монголд Гей Лeсби найзтай болмоор байна

монголчууд маань их нээлттэй болжээ. facebook дээрээ ийм бичлэг үлдээсэнийг нь гооглээр санаандгуй хайлтаар оллоо.


Уучлаарай энэ сэдэв их эмзэг сэдэв байх болно.

Та нарын дургүйг хүргэж байгаа бол эхлээд хүлцэл өчие!

Та нарт эхлээд Гей Лесби гэж хэнийг хэлээд байдаг юм тэд үнэхээр гаж хүмүүс юм үү гэдэг талаар болон бэлгийн чиг хандлага гэж юу вэ энэ талаар товчхон хариулт бичие.Залуусаа, хүний амьдралын нэг чухал хэсэг нь бэлгийн амьдрал гэдэгтэй та нар санал нийлнэ биз ээ. Харин хүмүүс Гей, Лесби гэх мэт янз бүрийн чиг хандлагатай байдаг.

Гэхдээ хүн өөрөө хүсээд л Гей, эсвэл Лесби болдог гэж үү? Үгүй ээ, Энэ бол ямар ч хүн төрөхдөө өөрийн эцэг эхээ сонгох боломжгүй байдагтай адил юм.Хүмүүс өөрийн бэлгийн чиг баримжааг сонгох боломжгүйНэгэн энгийн асуулт үүнд амархан хариулт болно. Тухайлбал Гей болон Лесби хүнээс “ Та гомосекс болохоо сонгосон уу ?” гэж асуувал хариулт нь мэдээж “Үгүй эсвэл мэдэхгүй “ хоёрийн нэг.Гей, лесби байх нь эхийн хэвлийд байхаас эхэлдэгХүмүүсийн бэлгийн чиг баримжаа яагаад өөр байдгийн шалтгааныг тайлбарласан тодорхой нэг ойлголт байхгүй . Хүмүүс хэнийг сонирхож , хэнд дурлаж , хэнийг таалхаа сонгох боломжгүй , харин мэдэрдэг . Иймд өнгөрсөн ба одоо үеийн олонхи эрдэмтэн , судлаачид хүмүүний бэлгийн чиг баримжаа нь хүний амьдралын их эрт үед , бүр эхийн хэвлийд бүрэлдэх үед ихэвчлэн биологийн хүчин зүйлээс шалтгаалан тодорхойлогддог гэдэгт итгэх болсон . Өөрөөр хэлбэл үүний гол шалтгаан нь төрөлхийн гэж ойлгож болно.Бэлгийн чиг хандлагын 3 хэлбэр байдагЭнэ нь гомосекс , гетросекс , бисекс гэж нэрлэдэг хэлбэр юм.Гетросекс - Эсрэг хүйсийнхээ хүнд сэтгэл болон биеэрээ татагдан дурлах хандлага юм. Энэ ердийн хүмүүсийн хоорондох харилцаа.Гомосекс - Ижил хүйсийнхээ хүнд сэтгэл болон биеэрээ татагдан , дурлах хандлагатай хүнийг хэлнэ . Эр хүн эр хүндээ татагдахыг гей “цэнхэр” гэдэг бол эмэгтэй хүн эмэгтэй хүндээ сэтгэл татагдахыг лесби гэдэг.Бисекс – Эрэгтэй, эмэгтэй аль алинд нь татагдан дурлах хандлагатай хүмүүс.Энд нэг зүйлийг онцлоход бисекс хүмүүс нэг зэрэг өөр хүйсийн хүмүүст дурлаж, татагдахгүй бөгөөд энэ нь цуварсан байдлаар явагддаг Жишээ нь: Нэг үе хүүхнүүдэд татагддаг байснаа, дараа нь эрчүүдийг сонирходог болох гэх мэтГей байх нь гаж үзэгдэл бишХүний бэлгийн чиг баримжааны талаар эрдэмтэд доривтой судаллагаа , шинжилгээ хийж эхлэхээс өмнө гомосекс чиг баримжааг эмгэгт тооцдог байлаа. Хүн судлаач Форд, Бееч нар гомо бэлгийн чиг баримжааг нилээд анхааралтай судалсаны эцэст энэ нь сүүн тэжээлтний аймгийн бүх амьтанд байдаг болохыг тогтоосон байна. Ан амьтан , хорхой шавьж болон хүн төрөлхтний хөгжлийн бүхий л үе шатанд ижил төрлийн хүйстэнтэйгээ бэлгийн харьцаанд орж байсан бөгөөд ийм өргөн хэмжээний үзэгдлийг гаж гэж үзэх үндэслэлгүй юм.Гомосекс хүмүүс өөрийгөө өөрчлөх хэрэггүй.Хүний бэлгийн чиг баримжаа нь тухайн хүн ямар гэр бүлийн орчинд хүмүүжсэн, ямар хүсэл сонирхолтой, хэнтэй үерхэж нөхөрлөж байгаагаас хамаарахгүй. Гомосекс хүмүүс бусдын мухар сүсэг, бүдүүлэг, тэсвэрлэшгүй зан байдлын уршигаар асар их бэрхшээлтэй учирдаг. Иймээс ч тэд өөрсдийнхөө мэдрэмжийг хайхрахгүй байхыг хичээж, бэлгийн амьдралаа нууцлахад хүрдэг билээ.Хэдийгээр гей буюу лесби хүмүүс өөрсдийн бэлгийн чиг баримжааг өөрчлөхийг эрмэлзэн хүч чармайлт гаргаж байсан ч талаар өнгөрч байжээ. Харин өөрийн бэлгийн чиг хандлагаа бусдад мэдэгдэхгүйн тулд дарангуйлах буюу хэнтэй ч бие сэтгэлийн ямар нэгэн харилцаанд орохгүй байж чадна л даа. Яагаад гэвэл хүн өөрийн зан үйлээ удирдах ухамсартай төрсөн учраас. Харин хүн хэнд дурлаж, хэнийг таалахаа сонгох боломгүй учраас уг хүний бэлгийн чиг хандлага хэвээрээ л байна.

Монголд Гей Лeсби нарын парад болвол та очих уу?

бизнэтвөрк дээр ийм мэдээлэл тавигдаад 100 хариулт үлдсэн байна.
маш сонирхолтой.



Уучлаарай энэ сэдэв их эмзэг сэдэв байх болно. Та нарын дургүйг хүргэж байгаа бол эхлээд хүлцэл өчие!Та нарт эхлээд Гей Лесби гэж хэнийг хэлээд байдаг юм тэд үнэхээр гаж хүмүүс юм үү гэдэг талаар болон бэлгийн чиг хандлага гэж юу вэ энэ талаар товчхон хариулт бичие.
Залуусаа, хүний амьдралын нэг чухал хэсэг нь бэлгийн амьдрал гэдэгтэй та нар санал нийлнэ биз ээ.
Харин хүмүүс Гей, Лесби гэх мэт янз бүрийн чиг хандлагатай байдаг. Гэхдээ хүн өөрөө хүсээд л Гей, эсвэл Лесби болдог гэж үү? Үгүй ээ, Энэ бол ямар ч хүн төрөхдөө өөрийн эцэг эхээ сонгох боломжгүй байдагтай адил юм.

Хүмүүс өөрийн бэлгийн чиг баримжааг сонгох боломжгүйНэгэн энгийн асуулт үүнд амархан хариулт болно. Тухайлбал Гей болон Лесби хүнээс “ Та гомосекс болохоо сонгосон уу ?” гэж асуувал хариулт нь мэдээж “Үгүй эсвэл мэдэхгүй “ хоёрийн нэг.Гей, лесби байх нь эхийн хэвлийд байхаас эхэлдэгХүмүүсийн бэлгийн чиг баримжаа яагаад өөр байдгийн шалтгааныг тайлбарласан тодорхой нэг ойлголт байхгүй . Хүмүүс хэнийг сонирхож , хэнд дурлаж , хэнийг таалхаа сонгох боломжгүй , харин мэдэрдэг .

Иймд өнгөрсөн ба одоо үеийн олонхи эрдэмтэн , судлаачид хүмүүний бэлгийн чиг баримжаа нь хүний амьдралын их эрт үед , бүр эхийн хэвлийд бүрэлдэх үед ихэвчлэн биологийн хүчин зүйлээс шалтгаалан тодорхойлогддог гэдэгт итгэх болсон . Өөрөөр хэлбэл үүний гол шалтгаан нь төрөлхийн гэж ойлгож болно.Бэлгийн чиг хандлагын 3 хэлбэр байдагЭнэ нь гомосекс , гетросекс , бисекс гэж нэрлэдэг хэлбэр юм.Гетросекс - Эсрэг хүйсийнхээ хүнд сэтгэл болон биеэрээ татагдан дурлах хандлага юм. Энэ ердийн хүмүүсийн хоорондох харилцаа.Гомосекс - Ижил хүйсийнхээ хүнд сэтгэл болон биеэрээ татагдан , дурлах хандлагатай хүнийг хэлнэ . Эр хүн эр хүндээ татагдахыг гей “цэнхэр” гэдэг бол эмэгтэй хүн эмэгтэй хүндээ сэтгэл татагдахыг лесби гэдэг.Бисекс – Эрэгтэй, эмэгтэй аль алинд нь татагдан дурлах хандлагатай хүмүүс.Энд нэг зүйлийг онцлоход бисекс хүмүүс нэг зэрэг өөр хүйсийн хүмүүст дурлаж, татагдахгүй бөгөөд энэ нь цуварсан байдлаар явагддаг Жишээ нь: Нэг үе хүүхнүүдэд татагддаг байснаа, дараа нь эрчүүдийг сонирходог болох гэх мэтГей байх нь гаж үзэгдэл бишХүний бэлгийн чиг баримжааны талаар эрдэмтэд доривтой судаллагаа , шинжилгээ хийж эхлэхээс өмнө гомосекс чиг баримжааг эмгэгт тооцдог байлаа. Хүн судлаач Форд, Бееч нар гомо бэлгийн чиг баримжааг нилээд анхааралтай судалсаны эцэст энэ нь сүүн тэжээлтний аймгийн бүх амьтанд байдаг болохыг тогтоосон байна. Ан амьтан , хорхой шавьж болон хүн төрөлхтний хөгжлийн бүхий л үе шатанд ижил төрлийн хүйстэнтэйгээ бэлгийн харьцаанд орж байсан бөгөөд ийм өргөн хэмжээний үзэгдлийг гаж гэж үзэх үндэслэлгүй юм.Гомосекс хүмүүс өөрийгөө өөрчлөх хэрэггүй.Хүний бэлгийн чиг баримжаа нь тухайн хүн ямар гэр бүлийн орчинд хүмүүжсэн, ямар хүсэл сонирхолтой, хэнтэй үерхэж нөхөрлөж байгаагаас хамаарахгүй. Гомосекс хүмүүс бусдын мухар сүсэг, бүдүүлэг, тэсвэрлэшгүй зан байдлын уршигаар асар их бэрхшээлтэй учирдаг. Иймээс ч тэд өөрсдийнхөө мэдрэмжийг хайхрахгүй байхыг хичээж, бэлгийн амьдралаа нууцлахад хүрдэг билээ.Хэдийгээр гей буюу лесби хүмүүс өөрсдийн бэлгийн чиг баримжааг өөрчлөхийг эрмэлзэн хүч чармайлт гаргаж байсан ч талаар өнгөрч байжээ. Харин өөрийн бэлгийн чиг хандлагаа бусдад мэдэгдэхгүйн тулд дарангуйлах буюу хэнтэй ч бие сэтгэлийн ямар нэгэн харилцаанд орохгүй байж чадна л даа.

Яагаад гэвэл хүн өөрийн зан үйлээ удирдах ухамсартай төрсөн учраас. Харин хүн хэнд дурлаж, хэнийг таалахаа сонгох боломгүй учраас уг хүний бэлгийн чиг хандлага хэвээрээ л байна. Монголд удахгүй Гей Лесби нар өөрсдийн эрхийг хамгаалах талаар жагсах болно энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

http://biznetwork.mn/topic/show/15480/2

Ижил хүйстэн тэгээд юу гэж?

Манай нийгэмд ижил хүйстэн гэж сонсогдох болоод нилээдгүй удсан.
Ижил хүйстэнүүдийг ойлгодоггүй, эсэргүүцдэг, бүр үзэн яддаг олон олон хүмүүс байдаг. Харин би гараа өргөөд дэмждэггүй ч бас эсэргүүцдэггүй... Тэд яалгаагүй л бидний амьдарч байгаа нийгмийг бүрдүүлж байгаа нэгээхэн хэсэг. Та, би, Доржоо, Дулмаа, Бат, Нараа хэн байдагсанжуу хамаагүй яг л бидэн шиг энэ нийгэмд, энэ хорвоод оршин тогтгож байгаа үнэн. Та хэдий хүлээн зөвшөөрөхгүй, ойлгохгүй бүрхэрэгтэй
гэж би боддог.
Манай улс энэ тал дээр нилээн хаалттай улс орон юм шигээ. Харин Европын цөөнгүй улс оронуудад ижил хүйстэнүүдийг илүү чөлөөтэй хүлээж авдаг элбэг. Швейцарт гэхэд гомо улсын их хуралын гишүүн байх жишээтэй... Тэдний бэлгийн чиг хандлага сонирхол нь л биднээс өөр болохоос тэд ялгаагүй хүн. Хүнийг хүн гэдэг утгаар нь хүндэлж хайрлах хэрэгтэй. Харин ижил хүйстэнээ сонирхогч гэдгээр нь биш... эсэргүүцэж байсан ч тэд байсаар л байх болно. Угаасаа байсаар ч байсым... Хүн болон нэг л амьдарна харин тэр амьдралаа жаргалтайгаар өнгөрөөхийг хүсэх нь тодорхой. Бидний хувьд жаргал гэдэг энгийн гэр бүл, үр хүүхэл, хань ижил бол тэдний хувьд ижил хүйстэнтэйгээ хамт байж хайрлах нь жаргал. Гэтэл бидэнд хэн нэгний жаргалтай амьдрахыг эсэргүүцэх эрх бий билүү? Тийм болохоор бид тэднийг ойлгож тэдний чөлөөтэй амьдрах орчинг хязгаарлахгүй байх
http://nuna.blog.gogo.mn/read/entry42176