Tuesday, January 26, 2010

Монголын ЛГБТ хүмүүсийн эрхийн байдaл

ЗАР
Нэгдсэн Үндэстэний Байгууллагын Хүний Эрхийн Зөвлөлөөс нэгэн шинэ хүний эрхийн мониторингийн механизм болох Universal Periodic Review буюу Хүний Эрхийн Төлөв Байдлын Дүгнэлт хэмээх механизмыг бий болгосоор одоо гурав дах жилийнхээ нүүрийг үзэж байгаа билээ. Энэхүү шинэ механизм нь НҮБ-ын хүний эрхийн бусад механизмаас Хүний Эрхийн Түгээмэл Тунхаг буюу гэрээний бус бичиг баримтад үндэслэдгээрээ нэн өвөрмөц юм. Цаашлаад НҮБ-ын олон улсын гэрээ пактад үндэслэсэн хүний эрхийн бусад механизын хэрэгжилтийг НҮБ-ын шинжээчид дүгнэн хэлэлцдэг, гэтэл Хүний Эрхийн Төлөв Байдлын Дүгнэлтэд НҮБ буюу түүний шинжээчид, агентлагууд, төрөлжсөн байгууллагууд дүгнэлт өгдөггүй харин НҮБ-ын гишүүн орнууд нэг нь нөгөөдөө дүн өгдөг механизм юм.
Энэхүү механизмаас Монголын ЛГБТ хүмүүсийн эрхийн байдлыг сайжруулахын төлөө дүгнэлт гаргуулахын төлөө ажиллах боломж байгаа тул та бүхнийг ЛГБТ хүмүүсийн өмнө тулгамдаж буй хүний эрхийн асуудлаар нээлттэй зөвлөлгөөнд ирж оролцохыг урьж байна. Монголын ЛГБТ хүмүүсийн хүний эрхийн талаар хэд хэдэн судалгаа хийсэн, НҮБ-ын хэд хэдэн төрөлжсөн байгууллагад Монгол дах ЛГБТ хүмүүсийн эрхийн зөрчлийн талаар мэдээлэл өгдөг ЛГБТ Төв энэхүү зөвлөлгөөнийг зохион байгуулж байна. ЛГБТ Төв нь Монголын ЛГБТ хүмүүс төдийгүй Монголын бусад бүх цөөнхийн асуудлаар гарах сэдэвчилсэн илтгэлийг мөн координацлаж байгаа билээ.

Энэхүү зөвлөлдөх уулзалт 2010 оны 1-р сарын 30-ны өдөр 13 цагаас болно. Өөрсдийн эрхийн төлөө олон улсын тавцан дээр дуу хоолойгоо сонсгон, тэгснээр Монголдоо иргэнийнхээ эрхээ эдлэж амьдрах зоригтой, чин хүсэлтэй ЛГБТ хүмүүс энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл ба хаана болох талаар дараах хүмүүсээс лавлана уу.

Ц. Отгонбаатар, ЛГБТ Төвийн Тэргүүн
Цахим шуудан: mtsu9otgoo@hotmail.com
Утас: 9585 3419

Н. Анараа, ЛГБТ Төвийн Удирдах Зөвлөлийн гишүүн
Цахим шуудан: anaraanyamdorj@hotmail.com
Утас: 8802 0824

Sunday, January 17, 2010

U.S. Opening of BEYOND THE BLUE SKY

Come to the U.S. Opening of BEYOND THE BLUE SKY, which will feature photography, poetry, oral histories, and a short film from the exhibition originally shown at the Mongolian Modern Art Museum in Ulaanbaatar, Mongolia.
The LGBT Community Center in Chelsea will be featuring the artwork as part of their Winter Exhibit, which will be on display from January 21 to April 16, 2010.Entrance is FREE and open to the public, so feel free to bring anyone and everyone!Contact Brandt Miller with any questions. Hope to see you there.Brandt Millerbrandt@beyondthebluesky.com

Wednesday, January 06, 2010

Би ХДХВ-ийн тээгч болно гэж зvvдэлсэнгvй явлаа

gunigtai tuukh baina , khumuusee biye biyenee hairlaj yavya

Би тєрєлхийн гей болохоор яах ч билээ. Тєрмєл гэдгийг хvмvvс огт ойлгодоггvй юм

-ХДХВ-ийн халдвар аваад дєрвєн жил болж байгаа залуутай ярилцлаа.
-Та єєрийгєє дэлгэрэнгvй танилцуулах боломжгvй ч бага ч атугай мэдээлэл єгєхгvй юу?
-Нэр ус болон бусад мэдээллээ олон нийтэд дэлгэмээргvй байна. Би хєдєєнєєс ирж хотод амьдраад найман жил болж байгаа, 40 нас хvрч явна.

-Та халдвар авсан хэд дэх иргэн бэ. Хэзээ халдвар авсанаа мэдсэн юм бэ.
Гадаадад ажиллаж амьдарч байхдаа халдвар авсан, эсвэл гадны иргэдээс халдвар авсан тохиолдлууд байдаг. Бас энэ євчний талаар мэдээлэл муутай байснаас болж халдвар ч гэдэг?-Хэд дэх тохиолдол гэдгээ хэлмээргvй байна. Арваас хойш бvртгэгдсэн. Би гей л дээ. Єєрийгєє болоод бусдыг хамгаалах vvднээс байнга шинжилгээ єгдєг байсан. Одоогоос дєрвєн жилийн ємнє халдвар авснаа мэдсэн. Дэлхий нийтэд ийм євчин тархаад эдгээж чадахгvй байгаа тухай мэдэж байсан. Vнэндээ тэр vед энэ євчний вирус тээгч болно гэж зvvдэлсэнгvй явлаа. Миний хамтран амьдрагч гадны олон оронд ажиллаж амьдарч байсан юм. Гэхдээ яг хаанаас халдвар авсныг нь би мэдэхгvй. Мэдээж ийм айхтар євчний халдвар авсан хvн сэтгэл санаа ямар байхав дээ. Архи ууж, амиа хорлохоор завдсан ч болдоггvй юм билээ.
-Яагаад ижил хvйстэнээ сонирхох болсон юм бэ?-

Ижил хvйстэн, гомо гэж хэлэхгvй байхыг би хvсч байна. Дэлхийн нийтэд гей гэдэг шvv дээ. Эхээсээ тєрєхдєє бэлгийн чиг хандлага ийм байсан болохоор би яах ч билээ. Би дєрвєн хvvхэдтэй айлын отгон нь. Хичээлээсээ ирээд гэр орноо цэмцийтэл цэвэрлэнэ. Охидтой байнга тоглоно. Ер нь л багаасаа ийм хандлагатай байсан. Тєрмєл зvйлийг яагаад ч єєрчилж болохгvй гэдгийг хэн ч ойлгодоггvй юм. Би нэг охинтой. Арван жилийн сурагч байхаасаа нэг охинтой vерхээд дээд сургууль тєгсєх жил нь хонхны баярыг нь тэмдэглэсэн тэр єдрvvдэд миний охин олдсон. Гэсэн ч би тэдэнтэйгээ хамт амьдраагvй. Ер нь би хэзээ ч эмэгтэй хvнээс таашаал авч байгаагvй.
-Єєрєє хичээгээд ч энэ хvслээсээ татгалзаж болдоггvй юм байх даа. Уучлаарай, арай гэнэ зvйрлэл байх л даа, насан туршдаа тамхи татсан хvн эрvvл мэндээ бодоод энэ зуршлаасаа гарчихдаг шиг…?
-Та нєхрєє хайрлаж, бие, сэтгэл зvрхээ зориулдаг. Би таньтай мєн л адил тэр хvнээ хайрлаж бvх зvйлээ зориулдаг. Та хэзээ ч тамхи татахыг нєхрєє хайрлахтай харьцуулж бодохгvй биз дээ. Би тэр хvнгvйгээр амьдарч чадахгvй болтлоо хайрласан.
- Манай улсад гей хvмvvс олон байна уу.

Та хамтран амьдрагчтайгаа яаж танилцсан бэ. Гей хvмvvс биеэ гаднаас нь хараад мэдэрдэг гэсэн?
-Би хєдєєнєєс нийслэлд ирээд найман жил болж байна. Тухайн vед гей залуус цуглардаг газар байсан. Би тэнд энэ хvнтэйгээ танилцсан юм. Дотно сайхан харьцаатай байснаа нэг єдєр хамтран амьдрая гэсэн хvсэлт надад тавьсан. Ингээд бид хамтран амьдраад долоон жил боллоо. Тєрєлхийн гей ч тvvнийгээ нуун эхнэр аван амьдарч байгаа олон хvн бий. Манай улсад хvний эмзэг энэ асуудлыг хvлээн зєвшєєрєх сэтгэлзvй бvрэлдэх хол байна.Би хамтран амьдрагчаа олохоос ємнє компанийн захирал, орон нутгийн удирдах ажил хийдэг гей хvмvvстэй танилцан бэлгийн харьцаанд орж байсан. Тэд гей гэдгээ мэдэгдэхгvй байхыг маш их хичээж, нууж амьдардаг.Зарим гей залуус илт эмэгтэй маягаар хувцаслаж, явдал нь хvртэл єєр байдаг. Ийм хvнийг хэн ч хараад мэднэ. Харин хэн ч намайг хараад гей гэж мэдэхгvй байх аа.-
Та чинь хамтран амьдрагчаа олоод харин ч єєрийнхєєрєє амьдарч байгаа юм биш vv?

-Намайг 30 гарч байхад тэр хvн насан туршдаа хамт байж жаргана хэмээн ах дvvсээс минь аваад явсан. Бид сайхан амьдарч байсан ч одоо намайг хаячихлаа. Би энэ хvнд бvх зvйлээ зориулаад намайг ойлгож, тvших хань минь байна гэж итгэж байсан. Гэтэл одоо ах дvv, найз нєхєдгvй, намайг гэх нэг ч хvнгvй болгоод орхилоо. Би ганцаардал гэдгийг дэндvv их амсч, мэдэрч явна.
-Ах дvvс, хамаатан садан тань таныг халдвар тээгч гэдгийг мэдэх vv?

-Манай ах дvvс мэдэж байгаа. Удам судрыг минь гутаасан гээд тєрсєн ах дvvгийн холбоогоо таслах дээрээ тулсан. Одоо намайг гэрт нь яваад ороход шууд хєєхгvй ч нэг ч vг дуугарахгvй. Энэ ямар хэцvv байдаг гээч. Аав ээж мань бурхан болсон учир ах дvvсээрээ очихоос єєр арга байхгvй. Би оо, сойз алчуураа бариад л ордог. Сэжиглээд илт дургvйцээд байгаа нь мэдрэгддэг. ХДХВ-ийн халдвар ахуйн замаар халддаггvй. Зєвхєн бэлгийн болон цус цусан бэлдмэлээр халдварладаг гэдгийг ойлгоосой гэж хvсэх юм. Би энэ євчний халдвар авья гэж аваагvй, би гей больё гэж болоогvй учир ойлгож, гадуурхахгvй байхыг хvсье. Халдвар авсан иргэд та бvхэнтэй л адилхан зvрх сэтгэлтэй хvмvvс шvv дээ.
-Таны бие одоо ямаршуухан байна даа. Одоо танд ямар эмчилгээ хийж байгаа вэ?-

Бие ч яахав, муухан л байна. Харин сэтгэл зvрх маань ганцаардал гэдгийг дээд зэргээр мэдэрч явна даа. ХЄСVТ-д эмчилгээ vнэгvй хийдэг. МУЗН-ээс биднийг сэтгэл санаагаар дэмжин, тєрийн бус байгууллагыг маань дэмжин ажилладаг. Биднийг ойлгож хамтран ажилладаг хvмvvстээ их баярладагаа хэлмээр байна.-Та одоо дєнгєж 40 нас хvрэх гэж байна. Эмэгтэй хvн хайрлаад гараасаа хєтлєх vртэй болж болно шvv дээ. Халдвар тээгчээс халдваргvй хvvхэд тєрсєн тохиолдол манай улсад гурав байгаа?-Би охинтойгоо холбоотой байдаг. Хамтран амьдрагч маань хvvтэй юм билээ. Бид хамт амьдарч байхдаа хvvхэд єргєж авья гэж ярилцаж байсан удаа бий. Би тvvнээс єєр хvн хайрлаж чадахгvй болохоор єєр эмэгтэйг хайрлана гэдэг байж болшгvй санагдах юм. Тэгээд ч би халдвартай байж єєр хvнтэй хавьталт ормооргvй байна. Тийм ёс зvйн эрх надад байхгvй ээ.-Таны хамтрагч одоо хаана амьдарч байгаа юм бэ. Тэр хvн халдвар авснаа мэдсэн хэрнээ танд халдаасан юм уу. Одоо єєр хэн нэгэнд халдааж байгаа юм биш байгаа?- Тvvний амьдрал нь эрс дээшилсэн. Манайхыг бодвол тvvний ар гэрийнхэн нь сайн ойлгож, гадуурхдаггvй юм. Хороололд гурван єрєє байранд амьдарч байгаа гэсэн. Єєр хэн нэгэнтэй холбоотой байгаа эсэхийг би сайн мэдэхгvй байна. Надтай уулзахгvй гэдгээ хэлсэн.-Та энэ байдлаасаа гарах гэж оролдож байв уу. Сэтгэлзvйн эмчилгээ хийгээд эдгэрсэн тохиолдол байдаг юм билээ?-Тєрмєл гэдгийг та ерєєсєє сайн ойлгохгvй байх шиг байна. Гэхдээ нэг зvйлийг хэлье. ХДХВ тээгч бvхэн гей биш. Санаандгvй байдлаас болж халдвар авсан хvмvvс байдаг. Энэ бол євчин. Одоохондоо эдгээх эм тариа байхгvй л байгаа шvv дээ.
-Та санхvvгийн асуудлаа хэрхэн зохицуулж байна. Таны ах дvvс дотор ойлгож тусалдаг хvн нэг ч байхгvй гэж vv?
-Би сургууль тєгсч цахилгаанчин мэргэжил эзэмшсэн. Хожим тогооч мэргэжил эзэмшээд хоёр ч газар ерєнхий тогоочоор ажиллаж байлаа. Тогооч хийнэ гэдэг их хэцvv. Vvрээр очоод шєнє харина. Бие єдрєєс єдєрт муудаад олон цагаар ажиллах боломжгvй болоод байна. Тоолгvй ажиллаж байгаад ухаан алдаж унаж байсан. Миний нагац эгч эмч хvн болохоор сайн ойлгож надтай ярилцдаг юм. Тэр эгч том ахад маань ярьж хэлсэн. Ах чинь одоо ойлгосон байх очиж уулз гэсэн юм. Нутагтаа очтол ах маань цай аягалж єгєєд эрэгнэг дээр нь аягаа тавих гэтэл доош нь тавь гэхээс єєр vг дуугараагvй. Намайг “Хvvхэд байхдаа мэдэхгvй чадахгvй зvйл байхгvй сэргэлэн хvv байсан. Одоо байж байгааг нь…” л гэж хэлэх юм.

-Та єнєєдєр эндээс гараад хаачих вэ. Очих газар байна уу?-
Хоног тєєрvvлэх газар алга. Саяхан хєдєє ажиллаж байгаад ирсэн. Их даарснаас болоод хєл євдєєд эмнэлэгт хэвтсэн. Эмнэлгээс гараад долоон хоног болж байна. наашаа гэсэн зєєлєн сэтгэлтэй хvмvvсийнхээр л хонож єнжиж явна даа. Нутаг усныхантайгаа тааралдахад муу яваагаа vзvvлэхгvй гэж хичээх юм. Хvмvvс минь хэн нэгэндээ хатуу vг хэлэлгvй, ядаж бие бие рvvгээ инээмсэглэж байгаарай гэж хэлье. Ялимгvй инээмсэглэл хvнд ямар их эрч хvч бэлэглэдэг гэдгийг ухаараасай. Нэгэнт vхэж болохгvй болохоор vхэн vхтлээ надтай адил зовлонтой хvмvvсийн дуу хоолой нь болж Тєрийн бус байгууллагадаа ажиллана.

Єнєєдрйин тойм
http://www.bolod.mn/modules.php?name=News&file=article&sid=26454

Швед дахь ижил хүйстнүүдийн парад

dream.mn gedeg site deer mash sonirholtoi medeelel baina.
moskvagiin gay pride bolon stockholmiin gay pride-iin zurguud baina.

Фото мэдээлэл : Ардчилсан улсад хvн болж төрөхийн утга учир нь бусдыгаа хайрлан хүндэлж, өөрийнхөө хүсэл эрмэлзлийг нууж ичилгvй илэрхийлэхэд оршино. Ижил хүйстнээ сонирхдог хүмүүсийн талаар бодоход хэдий жоохон гаж, эвгүй сэтгэгдэл төрдєг ч гэсэн тэд хүн л болсон хойно өөрдсийн гэсэн эдлэх эрхтэй байхыг хүсч, тайван, хөгжилтэй байдлаар тэмцсээр байдаг билээ. Тэгвэл Шведийн нийслэл Стокгольмед 8 сарын 1 нд гей залуусын цуглаан боллоо. За ингээд гей-парадын үеэр хийсэн сонирхолтой фото сурвалжлагыг танд хvргэе.
http://www.dream.mn/index.php?option=com_content&view=article&id=340:------37-&catid=55:2009-04-21-15-17-34

Малави гей залуусын гэрлэлтийн өргөдлийг авч хэлэлцсэнгүй


VIP 76 gedeg mongol site deer ene medeelel yavj baikh yum , mash sonirhol tatav ?


Малавигийн шүүх гей залуусын гэрлэх өргөдлийг хүлээн авалгүй татгалзсан байна. Тус улсад Тивонге Чимбаланга болон Стевин Монжеза нарын гей залуусын гэрлэх асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэхээр хүлээгдэж байна.
Энэ хоёр Малавигийн анхны гей гэрлэлтийн хүсэлт гаргаж байгаа хос залуус юм.
Тэдний өргөдлийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх байсан ч хойшлуулжээ. Малавид гомосексуаль гэдгээ мэдэгдэх юм бол хамгийн дээд тал нь 14 жил шоронд хорих ял ногдуулдаг байна.
Хос залуусыг түр хорих газар албадан саатуулсан байгаа юм. Би Би Си агентлагийн Рафэел Тентани “ноён Монжезаг шүүх түр хорих газар саатуулсанд гунигтай нулимс дуслуулж байгаа харагдсан” гэжээ.
Монжеза “Би гунигтай байна.
Одоо Чичиригийн шоронд хоригдох нь байна шүү дээ” гээд “Ийм зүйл манай нутагт аймар муухай зүйл мэт ойлгогддог.
Хүмүүс бидний тухай ихэд дэгсдүүлж ярьдаг” гэсэн байна. Сүүлийн үеийн мэдээгээр тэдний энэ үйлдлийг олон зуун хүмүүс дэмжиж байгаа аж.
Мөн эсэргүүцэж байгаа хүмүүсээс нэгэн залуу эмэгтэй хүн шиг хувцаслаад “Нагац эгч Тивонге, Нагац эгч Тивонге” гэж чанга дуугаар хашгирсан байна.
Малавигийн гүн гүнзгий уламжлалаа хадгалсан нийгэмтэй улс.
Гэсэн хэдий ч гей хүмүүсийн эрхийг хамгаалсан “Хүний хөгжлийн төв” нэртэй байгууллага байгуулж, кампанит ажил өрнүүлж байна.

http://www.vip76.mn/medee/gadaad-medee/8715-malavi-gei-zaluusyn-gerleltiin-orgodliig-avch-xelelcsengui.html