сэx.мн дээр сонирхолтой нийтлэл мэдээлэл байдаг юм. сая энэ захидлыг уншлаа.
Тиймээ би гей.
Тэглээ гээд Монголчууд минь та нар нэг нэгийгээ интэрнэтээр ямар их муулж доош нь хийдэг юм бэ!!!
Улаан нүүрэн дээр гололзоод хэлж чаддаггүй биз дээ!!! 2 нүүртэй байх муухай л даа. Ер нь хүний амьдрал бусад хүмүүст ямар хамаатай юм бэ. Та нар хүний ор хөнжилийг сөхөж хов жив хайж байхаасаа ичдэггүй юм уу? Хүн гар хангалга хийнэ уу, ижил хүйстэнтэйгээ сексдэнэ үү хэнд хамаатай билээ. Би улс орон, ард түмнийхээ эрх ашигийг хөндөхгүй, эд хөрөнгийг нь шамшигдуулахгүй, тэднийгээ басамжилж доромжилохгүй, эх орондоо дусал ч гэсэн хувь нэмэрээ оруулчих гээд зүтгэж байна.
Над шиг олон арван дээд боловсоролтой “Гей” боловсон хүчний хүч Монголд минь хэрэггүй гэж үү? Зөвхөн хэрхэн яаж секс хийдэгээс нь болоод бид нарыг жийж байна гэж үү?!
Үгүй л гэж бодож байна! Зүгээр нэг цөөхөн явцуу бодолтой, эсвэл хэт туйлширсан мангар хүмүүс л интэрнэтээр орж мангар мангар сэтгэгдэлээ үлдээдэг байхгүй юу!
Би одоо эхнэр хүүхэдтэй. Тиймээ зарим нэг тэнэг гаруудын тэнэг сэтгэгдэлүүдэд эмзэглээд би айлын сайхан охины амьдралыг баллаад хаячихлаа.
Би түүнд хайртай гэхдээ сексийн тал дээр яаж ч хичээгээд би ханамж авч чадахгүй байна. Бид 2-н амьдрал там шиг л байна. Хүүгээ гэсэн сэтгэл, бие биеэ гэсэн дассан итгэл дээр л дэнжигнээд явж байна. Тэр минь намайг мэдсээн. Тэгсэн ч надаас явахгүй гэсэн. Надад дэндүү хайртай. Би түүнийгээ нууц амрагтай болвол дүргүйцэхгүй гэсэн. Тэр минь үгүй гэсэн. Миний илж таалах аман секс хангалттай байна гэсэн.
Магадгүй тэр хүний хувьд болж байгаа байж болох юм. Зөвхөн миний хувьд хэцүү байгаа бол надад санаа зовох юм алга. Би зовлонгоо үүрээд явчих сэтгэлийн тэнхээ надад байна. Зөвхөн түүнийг л зовоомооргүй байна. Миний хань зовж байхаар би зовсон нь дээр. Тэр ариухан сэтгэл зүрхийг гандаж гундахыг би хармааргүй байна.
Над шиг тарчилж яваа олон хүн байгаа. Тэр хүмүүсийн нэг тань хүү чинь охин чинь, ах чинь эгч чинь, дүү чинь, найз чинь, аав чинь, ээж чинь ч байж болно ш дээ хүмүүсээ.
Миний ээж яг миний хажууд найзтайгаа гей лэсби нарыг муулж байсан. Хайртай хүү нь хажууд нь тэр үгэнд нь хага базуулаад сууж байгааг анзааралгүй яриад л байсан.
Сүүлд энэ тухай минь гадарласан ээж минь надаас одоо хүртэл уучлалт гуйдаг.Хүүгээ ойлгохгүй сэтгэлийн шаналалыг нь улам нэмж ганцаардуулж байсан гээд. Одоо ингээд ижийгээ шаналаад байхаар надад хэцүү байна. Аав минь ч яахав их хатуу хүн. Миний хайртай залууг гадаадад цөлчихөөд амар тайван сууж байна.
Гудамжаар, хааяа баранд ороход охид залуучуудгүй намайг залгичихгээд байгаа юм шиг хараад л байдаг. Тэр таалаад шүтээд байгаа залуу чинь гей байвал яахуу залуусаа.
Хүү эхнэр бид 3-г гадуур алхаж явахад олон хүн атаарахсан ч юм уу, эсвэл гоё харагддаг ч юм уу хараад л байдаг. Тэгвэл тэр жаргалтай гэр бүлийн аав нь гей гэвэл яахуу. Ам хуурайгүй үнсэлцээд эрхлээд байгаа сайхан хосын эрэгтэй нь гей гэвэл яахуу…
Ийм л байна. Би зовж шаналсандаа энийг бичээгүй юм шүү. Би байгаа амьдралдаа сэтгэл хангалуун байна.Гэхдээ надад 1 юмаар дутуу явахгүйгүйгээр сэтгэл дүүрэн амьдрах сонголт байсан юм шүү.
Би гей, Би эхнэртэй гей, би хүүгийн гей аав, би залуу гей, би айлын гей хүү, би сайхан гей,
Би найз нарийнхаа гей сайн найз,Би эх орны гей хүү,Би эх орныхоо хөгжлийн төлөө мэдлэг бүх юмаа зориулж яваа гей,Би хүн ардынхаа хэцүү хүнд амьдралыг харж гашуудаж яваа гей,Ард түмнээ сайн сайхан байхын төлөө ажиллаж хөдөлмөрлөж байгаа гей,Би их Монголын түүх эзэн Чингис хаанаар бахархаж явдаг гей,Би Монгол хүн, зүрх минь Монголынхоо төлөө цохилж яваа гей,Гей болж төрсөн минь ял болдоггүй юм бол надад өөр эх орныхоо өмнө хийсэн ял зэмлэл байх хүн!!!
cekc.mn дээр ирсэн захидал
http://www.cekc.mn/general/gay-lesbian-bisexual/45434
0 comments:
Post a Comment