Friday, August 13, 2010

Гэй танилцах, санхүүгийн дэмжлэг авах- 11%

mongold gay huntei taniltsana sankhuugiin demjleg avna geed el tsagaan tvgeer zar ogokhiig bodkhod mongold baigaa gay zaluus maani nileed mongolog bayan bolson yumuu daa.

Аль ч ТВ дэлгэцээ бүрэн дүүрэн ашиглаж, доогуур гүйдэг зар бол ёстой залхтал явж байна лээ.
Гүйдэг зар гэснээс чат ажиллуулдаг телевизийн талаар хэдэн үг хэлэхгүй бол болохгүй нь. Оросын ТВ-ийн шөнийн кино гартал хийх юм олдохгүй учир суваг сольж элдэв зүйл үзэж яваад ихэнхи ТВ чат гэдэг зүйл ажиллуулдаг, тэр нь орлогын нэг эх үүсвэр нь болохыг олж тогтоов. Бүтэн хоёр долоо хоног ТВ 8-ийн чатыг 11.30-аас 01.30 минутын хооронд үзэж, гарч буй зарын утга агуулгад нь судалгаа хийхэд иймэрхүү дүн гарч байх юм.
Эмэгтэй танилцах, санхүүгийн дэмжлэг авах- 26%
Эрэгтэй танилцах, санхүүгийн дэмжлэг авах- 56%
Гэй танилцах, санхүүгийн дэмжлэг авах- 11%
Бусад: (зарна, дуу захиалга, үйлчилгээ г.м)- 7%

Хамгийн сонирхолтой нь санхүүгийн дэмжлэггүй танилцах хүмүүс нь 13-16 насныхан (шөнийн 12 цагт), гэй залуучууд 18-21 насныхан, цэвэр дуу захиалж буй хүмүүс 4% байлаа. Бас зарим дугаарууд өдөр бүр гарч байсныг хэлэх хэрэгтэй.
Үүнд: 21 настай махлаг хөөрхөн охин, 25 настай 180 өндөр залуу г.м.

Гэй залуучуудын хувьд судлаад байсан чинь MSM буюу ‘a man having sex with a man’ гэдэг тренд Монголд ч биш дэлхий дахинд ихэд “мод” болж байгаа юм байхаа. Эдгээр залуус нь бэлгийн чиг хандлага нь тодорхой бус өөрөөр хэлбэл байгалиасаа homo-, hetero-, bisexual аль нь ч биш зүгээр л юу байдгийг нь сонирхож үзэж байгаа хүмүүс гэх юмуу даа. (Төрийн бус байгууллагад ажилладаг сэтгэл судлаачаас иш татав)

http://alimaa.wordpress.com/2010/03/01/%d1%85%d3%a9%d0%b3%d0%b6%d0%b8%d0%b6-%d0%b1%d0%b0%d0%b9%d0%bd%d0%b0%d0%b0-%d0%b1%d0%b8%d0%b4/

1 comments:

www.gegeen.com said...

hehe, alimaa egchiin blog yavjiina