Sunday, February 28, 2010

Гей амьдарлын минь гунигт хайр

Анх би чамтай учирсан тэр өдрийг байнга санаж дурсаж явдаг одоо болтол тэр нэг сандал байнга санаанд ордог одоо хэр нь тэр сандалын хажуугаар өдөр болгон өнгөрдөг чамайг тэнд намайг хүлээгээд сууж байхад би хамгын их аз жаргалтай хүн гэдгээ мэдэрдэг байсан. Чиний минь зөөлөн инээмсэглэл миний гарыг атгах зөөлөн булбарай чиний минь гар би тэр мөчийг л санаж байна. Миний төлөө хийсэн бүх зүйлд маш их баярлалаа чамайгаа үнэхээр санаж байна. Миний амьдарлын хамгийн гэрэл , гэгээлэг бүхэн чамайг энэ хорвоо ертөнцөөс явснаас хойш зогссон. Гэхдээ хайр нь ямарч байсан чинийхээ хэлснээр хэнд ч хэзээ ч бууж өгөхгүйгээр цоглог бас даруухан байнаа. Би танай аав ээж дээр чинь очихийг үнэхээр их хүсдэг гэвч чамайг минь гей байсан гээд мэдчихвэл яах бол гэж хааяа боддог. Чамайг гей гээд мэдвэл юу болох бол гээд л зөндөө их бодолд өртдөг. Хайраа би нээрээ бүх хичээлдээ сайн байгаа бас найз нь хажуугаар нь нэг ТББ-д ажиллаж байгаа сайн дурын байгууллага гэртээ ганцаардаж суухар ядуу хүмүүст очиж туслах нь дээр юмуу гэж бодсон бас дээр нь Солонгос хэл Англи хэлнийхээ курст яваад л байнаа. Чи бид хоёрын хамгийн сүүлд зуслан дээр авхуулсан тэр зургийг одоо болтол би цонхон дээрээ яаг хэвээр нь байлгасаар байгаа.

Одоо энэ сургуулаа төгсчөөд би АУДС-д орно гэж хатуу шийдсэн би хамгын хайртай хоёр хүнээ алдсан би тэр үед юу ч хийж чадаагүй харин одоо бүх зүйлийг хийж чаддаг болмоор байна. Гей хүн гэхээр л хүн болгон надруу муухай харах шиг болхийн гэхдээ зүгээрээ бид хоёрыг ойлгодог сайн найзууд маань чамайг энэ хорвоогоос явснаас хойш ирхээ байсан гэхдээ зүгээрээ над дээр ирхээр хэцүү байна гэж хэлсэн би ойлгоогүй тэр үгийг нь. За за энэ ч яаахав. Өдөр тутмийн амьдрал чамгүйгээр нэг л уйтгартай байх юм. Одоо ямар ч залуустай уулзах хүсэл алга хааяа л гей парти дээр очиж эрх чөлөөгөө мэдэрч жоохон бүжиглэх юм даа. за за энгээд дуусгая хичээлдээ явхаас. Хэрвээ надад ганцхан боломж олдох юм бол чамтайгаа хамт байхыг хүсэнэ.

Ганц хүсэл

Надад ганцхан хүсэл үлдэх юм бол
Чамтай анх учирсан үедээ эргэн очихыг хүснэ
Надад ганцхан мөрөөдөл үлдэх юм бол
Чамтай дахин учирах мөчийг мөрөөдөнө

Явснаас чинь хойш алдах зүйл үлдээгүйг
Яаруу сэтгэлдээ шунаж явсныг ойлгоолоо
Нэг өдөр ч гэсэн халуунаар тэврүүлж
Нэг удаа ч гэсэн үнэрийг чинь мэдрэхсэн

Тэвэрт чинь үхэж чадаагүйдээ харамсана
Дэргэд чинь амьдарч чадаагүйдээ харамсана
Сэтгэлд чинь үлдэж чадаагүйдээ харамсана
Зүрхэнд чинь хайрлуулж чадаагүйдээ харамсана
Чи минь миний сэтгэлд үүр байх болно. Чамдаа хайртай

сеск.мн дээр ирсэн захидал

http://www.cekc.mn/general/gay-lesbian-bisexual/32560

0 comments: