Sunday, February 28, 2010

Нэг л учраа олохгүй юм

Сайн байна уу. Энэ сайтыг долоо хоногийн өмнөөс уншиж эхэлсэн. Өнөөдөр гэнэт өөрийнхөө тухай бичмээр санагдаад. Би амьдрал дээр тийм ч нээлттэй хүн биш л дээ. Анх удаа л дотроо байгаа зүйлээс гаргамаар санагдаад зориглоод бичиж байна аа. Намайг А гэдэг 28 настай байдаг л нэг залуу. Яг юу гэж эхлэхээ бас сайн мэддэгүй. Ямартаа ч гэсэн би гэр бүлтэй болоод энгийн сайхан амьдралаар амьдрахыг маш их хүсдэг. Бүүр дэндүү их хүсдэг. Гэвч хамгийн тэнэг нь би эмэгтэй хүнийг секс талаас нь харж үнэхээр чадахгүй юм. Өөрчлөгдөх гэж өөрийгөө хэвийн болгох зөндөө хичээсэн. Анх Монголд 10 жилд байхдаа бусад хөвгүүдийн адил охин бодож, тэрийг авгайгаа болгоно доо гээд л фантази бодоод л явж байдаг энгийн нэгэн байсан боловч дараа нь АНУ-д ахлах сургуульд ирээд эмэгтэй хүнээс бас өөр хүнтэй тийм харилцаанд ордогийг мэдээд өөрийн мэдэлгүй л татагдчихсан байсан. Гэхдээ би байнга тийм харилцаанд ордог хүн биш ээ. Амьдралдаа цорын ганц удаа л тийм явдал тохиолдсон. Одоо бараг сексийн тухай найз нөхөд ярьж эхлэхэд л яс хавталзах юм. Монгол руу явах хүсэл байвч очоод ар гэрээс гэрлэх, хүүхэдтэй болох ТОМ даалгавар хүлээх болно. Тэрийг нь биелүүлж чадахгүй, хүүхэнд гологдоно гэдгээс айгаад хичнээн ч жилийг худлаа нэг сургууль соёл, ажил төрөл гээд харь гүрэнд өнгөрөөв дөө. Өдөр ирэх тусам өөрийгөө улам гарах гарцгүй болж байгааг мэдрэх л хамгийн хэцүү юм.

Одоо ч гэсэн би байнга өөрчлөгдөхийг хичээж, явсан газар бүртээ төрөл бүрийн биеэ үнэлэгч хүүхэн авдаг. Даанч худлаа хоосон хэсэг хөдөлж байгаад л дур тавих төдий бушуухан дуусаасай гэж бодсоор дуусгах нэг тиймэрхүү явдал болж өнгөрдөг. Өөрийгөө би бусдад энэ чинь “гомо” шүү дээ гэж хэлүүлэхийг үнэхээр хүсэхгүй бас тэвчиж чадахгүй. Ийм байна байдалтай байна гэдэг бусдад гайхуулаад байх сайхан зүйл огт биш шүү дээ. Намайг тэгээд та бүхэн нэг тийм хүүхэн шиг, шалчигнасан аймаар амьтан гэж битгий төсөөлөөрэй. Би өөрөө ч тийм сэгснэсэн хүүхэн шиг залуучуудыг харах дургүй. Энэхүү захиагаараа би тийм төсөөллийг та бүхэнд бий болгох гээгүй юм шүү. Ганцхан өөрийгөө өөрчлөхийг цаг үргэлж хичээж байгаа энгийн нэг залуу , өөр шигээ байдалд орсон боловч өөрчлөгдөж чадсан хэн нэгэн байвал тэр тухайгаа бичээрэй. Тэгвэл тэр чинь надад аймаар том ИТГЭЛ НАЙДВАР болж магадгүй л гэж хүсэх гэсийн.

Ийм байдлийг маань хүлээн зөвшөөрөөд намайг засаад авчих тийм хүн ер нь амьдралд байх болов уу. За энэ ч арай хэтэрхий том хүсэлт болчихлоо.

Баярлалаа. Ёоххххх нээрээ сэтгэл хөнгөрчих шиг боллоо.

Ижил хүйстэнтэй явалдах гэдэг нэг их сайхан зүйл биш ээ. Хүний жамаар амьдрах нь илүү сайхан юм шиг байгаам. Гэвч энэ тархин дотор алаад хаячихмаар бодлууд байгаад байгаа нь хамгийн зэвүүн.

секс.мн дээр ирсэн захидал

http://www.cekc.mn/general/gay-lesbian-bisexual/36806

0 comments: