za bi enkhriimaagiin blogiig olloo.
odoo tuunii jinhene ooriinh ni duu hooloig orj sonsooroi unshaarai.
wow mongold yah argagui transgender humuusiin bodit dur torkh duu hooloi niigemd garaad irlee. ta buhen Enkhriimaagiin blog deerees hamgiin suuld ub-d bolosn gay partynii zurguudaa oruulsaniig ch harj bolno.
bi huvidaa demjij baina. mash zorigtoi duu hooloigoo gargaj irj baina shuu.
humuusiin yariad baidag gossip mongoliin gay amidraliin unen nuur tsaraig mani hun baigaagaar ni helj baina aa.
Миний ертөнцөд тавтай морилно уу
Зориглон байж нээсэн энэхүү блогийг маань цаг заваа зориулан сонирхож буй эрхэм танд баярлалаа. Намайг М.Энхриймаа гэдэг. 21 настай, хилэнцийн орд. Заваараа шүлэг бичих гэж оролдох дуртай, зарим нэгнээс нь та бүхэнд сонирхуулж байх болно оо. Бас сонирхолтой зураг ч юм уу энэ тэр мэдээллийг хүргэж байх бодолтой сууна. Гол нь та биднийг, намайг хүлээн зөвшөөрөх албагүй ч, үзэн ядах шалтгаан нь юу билээ гэдгээ бодоод үзээрэй. Хэрэв Таны ах, эгч, дүү гээд дотны хэн нэгэн тань бидний, миний адил нэгэн бол та хэрхэх вэ гэдгийг тунгаагаарай.
Миний трансжендер амьдрал
Өглөө бүр сэрэхдээ би өнөөдөр"хэнээрээ" амьдрах вэ гэж боддог. Эмэгтэй дүрээрээ юу, эрэгтэйгээрээ юу гэж эргэлздэг гэсэн үг л дээ. Хэрвээ Энхриймааг амилуулахаар шийдвэл толиныхоо өмнө 2 цаг орчим эргэлдэнэ. Уруулаа Энхриймаа час улаанаар будах дуртай. Тэр надаас жаахан өөр. Зоригтой, бас бардам. Би бол бодлогшрох дуртай, тайван, хэнэггүй. Миний дотор Энхриймаа оршиж эхэлснээс хойш л өөрчлөлт мэр сэр гарсан байх аа. Ер нь би багаасаа л эмэгтэй хүний юм бүхнийг сонирхдог байлаа. Өөрийгөө эмэгтэй хүн мэтээр төсөөлж, эмэгтэй хүн болоод төрчихсөн бол гэж харамсаж, эгч нар маань "миний дүү эмэгтэй байсан бол хөөрхөн охин байх байсан" гэхээр нь гуниглаад л...Бүр сүүлд оюутан болчихоод хүртэл эмэгтэй дүрд хувирах тухай боддог байсаан. Тэгээд үнэндээ бол оны өмнөхнөөс л эмэгтэй дүрд хувирах талаар яг таг шийдвэртэй хариу гаргасан юм шүү дээ. Бусдын зүгээс ирэх эсэргүүцэл энэ тэрийг яагаад ч юм тоогоогүй, юунаас ч айгаагүй. Тэгээд л нэг өдөр Энхриймаа хотын төвөөр алхаж явсан юм даа. Цагаан шуба, уртаас урт түрийтэй хар гутал өмсчихсөн. Тэр өдрөө Их дэлгүүрээр хэсч, орой нь бааранд орж бүжиглэсэн. Надад хайр зарласан нэгэн залуутай халуун яриа өрнүүлж суусан. Хэ хэ тэр намайг сүүлийн мөч хүртэл эрэгтэй гэж төсөөлөө ч үгүй гээд бод доо. Дараа нь уулзъя гэж над руу зөндөө залгасан ч би хүсээгүй ээ, түүнийг гомдоохыг хүсээгүй.
Трансжендер гэдэг нь эмнэлгийн нэр томъёогоор бол "Хүйснээсээ татгалзсан хүн". Өөрийгөө эмэгтэй хүн мэтээр хүлээж аваад байдаг, гэтэл эрэгтэй болоод төрчихсөн. Товчхондоо, дотоод сэтгэл нь эмэгтэй байтал дүр төрх нь эрэгтэй байдаг ч юм уу. Манайд трансжендерийн талаархи ойлголт харьцангуй шинэ. Тэгээд ч гадаадынхан шиг жинхэнэ утгаараа трансжендер амьдралаар амьдарч байгаа хүн тун ховор байна. Гамбууш л жаахан дөхөж амьдарч байгаа юм уу даа гэж бодогддог.
Бид эмэгтэйчүүдтэй их амархан ойлголцоно, тэд ч бидэнтэй ярилцахдаа дуртай байдаг. Ялангуяа найз охид маань зовлонгоо их тоочно, зөвлөгөө их авна, чамтай ярилцахаар дотор онгойгоод гоё байдаг гээд л ярина. Найзуудтайгаа ийм маягаар илүү ойр байсан минь эргээгээд өөрийнхөө тухай тэдэнд хэлэхэд дөхөм байсан байх. Намайг эмэгтэй дүрээр амьдарч эхлэхэд, миний дотор Энхриймаа байдгыг тэд их зөвөөр хүлээж авсан шүү. Одоо намайг мэдэхгүй хүн ойр дотныхонд маань тун цөөхөн үлджээ.
Гей мисс М.Энхриймаатай хамтран ажиллахыг хүсье2009-06-11 17:00:13
Сайн байцгаана уу, миний "Хоёр сүнстэн" нэртэй шүлгийн номон дээр хамтарч ажиллах хувь, хүн албан байгууллага байвал нээлттэй шүү. Ном хэвлэгдэх талаархи мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хангалттай цацагдсан тул хамтран ажиллагсдад ашигтай байх болно. newlife_200821 хэмээх миний yahoo messenger id руу санал сэтгэгдлээ илгээгээрэй, блогт ч үлдээсэн болно оо.
http://enkhriimaa.blog.banjig.net