МОНГОЛЫН ЛЕСБИЯН ГЕЙ БИСЕКСУАЛ ТРАНСЖЕНДЕР (ЛГБТ) ОЛОН НИЙТИЙН ЭРХЭЭ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХИЙСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ ХУРААНГУЙ
1999 оны 3-р сар
Монголын ба гадаадын гей залуусын хамтран үүсгэн байгуулсан “Тавилан” төрийн бус байгууллага (ТББ) Хууль Зүй Дотоод Хэргийн Яаманд албан ёсоор бүртгүүлсэн.
2001 оны эхээр санхүүжилтгүйн улмаас үйл ажиллагаагаа зогсоосон.
2000 оны 6-р сар
“Тавилан” ТББ-ын гишүүд анх удаа Дархан хотын ФМ радиод ЛГБТ эрхийн талаар ярилцлага өгсөн.
2000 оны 7-р сар
“Тавилан” ТББ-ын гишүүд Улаанбаатар хотноо ЛГБТ олон нийтийн хэрэгцээний талаар судалгаа хийсэн ба уг судалгаа нь ЛГБТ олон нийтийн анхны нээлттэй утсыг ажиллуулах үндэс болсон.
2000 оны 11-р сар
ЛГБТ олон нийтийн анхны нээлттэй утас ДОХ-той Тэмцэх Үндэсний Сангийн (NAF) санхүүжилттэйгээр ажиллаж эхэлсэн ба 2001 оны 2-р сард санхүүжилтгүйн улмаас хаагдсан.
2001 оны 3-р сар
“Тавилан” ТББ-ын үлдсэн зарим гишүүд NAF-ын харъяа дэмжих бүлгийг эхлүүлсэн ба 2003 оны сүүлээр албан ёсоор “Залуус Эрүүл Мэнд” төв төрийн бус байгууллага болж өргөжсөн.
2003 оны 10-р сар
ЛГБТ олон нийтийн албан ёсны үдэшлэгийг “Тавилан” ТББ-ыг үүсгэн байгуулагчийн нэг Каларбой зохион байгуулсан.
2003 оны 11-р сар
“Залуус Эрүүл Мэнд” төв ТББ Хууль Зүй Дотоод Хэргийн Яаманд бүртгүүлсэн ба үйл ажиллагаа нь гей эрчүүд болон эрчүүдтэй бэлгийн харьцаанд ордог эрчүүдийн бэлгийн эрүүл мэнд, ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэхэд чиглэгдэнэ.
2004 оны 1-р сар
АНУ-ын Шударга Ёсны Төлөө Астрея Сангийн санхүүжилтээр Эмэгтэйчүүдийн Сангийн дэргэд Монголын Лесбиян Олон Нийт Мэдээллийн “МИЛК” Төвийг “Тавилан” ТББ-ын гишүүдийн нэг нь удирдан ажиллуулж эхэлсэн.
2004 оны 2-р сар
Монголын анхны ЛГБТ вебсайт болох Англи-Монго хэл дээрх Mongoldyke-ийг “МИЛК” Төв www.mongoldyke.org.mn хаягаар ажиллуулж эхэлсэн ба 2007 оны 10-р сар хүртэл оршин тогтножээ.
2004 оны 6-р сар
ЛГБТ олон нийт болон ЛГБТ эрхийн талаар “МИЛК” Төвийн ажилтан 107.5 ФМ радиод сэдэвчилсэн ярилцлага өгсөн.
2004 оны 6, 7-р сарууд
“МИЛК” Төвийн нээлттэй утасруу цагдаа болон тагнуулын газраас байнга утасдаж, садар самуун сурталчилсан хэмээх худал үндэслэлээр дарамталснаар
2004 оны 9-р сард
“МИЛК” төв хаагдсан.
2005 он
NAF-ын дэргэд дэмжих бүлгээр ажиллаж байсан “Хамтдаа” бүлэг нь төрийн бус байгууллагаар бүртгүүлсэн ба үйл ажиллагаа нь эрчүүдтэй бэлгийн харьцаанд ордог эрчүүдэд чиглэгдэнэ.
2006 оны 7-р сар
Анхдугаар OUTGAMES-ын Олон Улсын ЛГБТ Хүний Эрхийн Бага Хуралд “Тавилан” ТББ-ын гишүүн, “МИЛК” Төвийг үндэслэгч Н. Анараа Монголын ЛГБТ олон нийтийг төлөөлөн ардчиллаас хойших Монголын ЛГБТ эрхийн талаар илтгэл тавьсан.
2006 оны 9-р сар
“Залуус Эрүүл Мэнд” ТББ Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгтэй хамтран анх удаа олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагуудад ЛГБТ асуудлыг хэрхэн зөв тусгах талаар сургалт хийсэн.
2007 оны 1- сар
ЛГБТ олон нийтийн эрхийг гол сэдвээ болгосон “Хүний Эрх ба ХДХВ/ДОХ” бага хурал Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан.
2007 оны 2-р сар
“ЛГБТ Төв” ТББ-ыг Монголд ЛГБТ эрхийг хамгаалах, баталгаажуулах зорилгоор санаачилсан. Албан ёсоор бүртгүүлж чадахгүй өнөөг хүрсэн.
2008 оны 10-р сар
НҮБ-ын Эмэгтэйчүүдийн эсрэг бүх төрлийн ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох конвенцийн хорооны (CEDAW) 42-р чуулганаар Монголын ЛГБТ эрхийн албан бус сүлжээ нь Монгол дах лесбиян, бисексуал эмэгтэйчүүд, трансжендэр хүмүүсийн эсрэг гарсаар байгаа хүний эрхийн зөрчлүүдийг нэгтгэсэн тайлангаа танилцуулсан.
2008 оны 11-р сар
Монголын Гей Мисс-ыг анх удаа гей болон бисексуал эрчүүдийн дунд шалгаруулсан.
2008 оны 12-р сар
NAF-ын дэргэд эрчүүдтэй бэлгийн харьцаанд ордог эрчүүдийн бэлгийн эрүүл мэндэд чиглэгдсэн “Дэмжих” бүлэг байгуулагдсан.
2009 оны 4-р сар
“ЛГБТ Төв” ТББ дахин албан ёсоор бүртгүүлэхийг оролдсон боловч одоог хүртэл амжилтгүй байна.
2009 оны 6-р сар
ЛГБТ Төв ТББ нь Монголын ЛГБТ хүмүүсийн тухай хэвлэл мэдээллийн ойлголтыг тодруулах зорилгоор хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд асуулга явуулсан.
2009 оны 7-р сар
Фулбрайтын тэтгэлэгт АНУ-ын судлаач Брандт Миллер “Цэнхэрийн Тэнгэрийн Цаана” нэртэй мультмедия урлагийн үзэсгэлэнг зохион байгуулж байна.
http://beyondthebluesky.com/about/Chronology/indexm.htm
0 comments:
Post a Comment