Эргэн тойронд минь олон хүн надтай хамт амьдарч ажиллана,тэдний хэн болох,хэрхэн амьдардагыг би тэр бүр сонирхохгүй болов ч,зарим нэгэн зүйл нь нүдэн дээр илт харагдаж өөрийн эрхгүй анхаарал татана.
Саяхан би бичиг цаасны ажилаа солиод өөр ажилд орсон юм,биейин амарыг бодсон бол бичиг хэргийн туслах ажилтан байх нь сайхан болов ч,сэтгэлийн таашаал гэдэг зүйлийг тэр ажиллаас авч чадахгүй харин ч бүүр сэтгэл зовиноод нэг л дарамттай байсан болохоор захирал,менежер хоёртоо үнэн байдалаа хэлээд өөрийн хүсэлтээр ажилаасаа гарсан,ингээд хэд хоног гэртээ сайхан амарлаа,гэвч харийн газар бол харийн газар ажилгүй удаан байж болохгүй,зүгээр л нэг сар гэртээ суухад хичнээн зарлага багатай байгаад ч байрны мөнгө,утасны мөнгө,интернэтийн мөнгө,дүүгийн сургалтын төлбөр,ус тог газны төлбөр гээд чамгүй хэдэн доллар төлнө.
Ингээд амьд хөгжимтэй жааз хамтлаг дуулдаг клабт ( ер нь бол Бар ) ажилд орлоо,хоёр залуу хувь нийлүүлсэн жижиг компани гэхэд аль хэдийн байнгын үйлчлүүлэгчидтэй болчихсон,манайхаас гадна өөр дүүрэгт бас нэгэн салбар клабтай дажгүй газар.Хамт ажилладаг залуус маань ч дажгүй,захирал болох Дэнни 34 настай эхнэр нэг хүүтэй,захирал гээд онгирч ханхалзаад байхгүй яг л жирийн найзууд шиг байдаг сайн залуу,гүйцэтгэх захирал Кэлвин 25 настай,залуу хүн гэхэд буурьтай,ажилдаа их нухацтай хандана,дарс,навчин тамхи,брэнд виски зэргийг нилээн судласан тэр талын мэдлэг сайтай юм шиг харагддаг,клабын бүх л дарс,виски,навчин тамхи зэргийг харилцагч компаниудтай ганцxaн Кэлвин л гэрээ хийж авдаг,аа тийм бүтэн сайнд тогоочийг амрахаар манай бүдүүн захирал чинь бас тогооч болоод хувирчихдаг ажилсаг залуу.
Харин менежер Мишел 31 настай жирийн нэгэн залуу бүсгүй,Синга бүсгүйчүүдийн нэгэн адилаар Европ залууст дуртай, Тим хэмээх жааз стильээр дуулдаг дуучин Англи найз залуутай.
За тэгээд Кеннитт,Кики хэмээх хоёр хөгжилтэй бармен залуучуудтай,надад диско клаб үзүүлдэг сахилаггүй 18-ууд Клэйр,Ричэль,Ки Пин, Фара,Хуй Шин гээд 18-22 насны хөгжилтэй охидуудтай хамт ажиллах болсоор сар гаран боллоо.
Аль ч газар анх очиход бүгдийн анхаарал шинэ хүн дээр төвлөрдөг болохоор бүгд л надаас элдэвийг шалгаан сонирхоно,тэгээд ч заримынх нь хувьд хамгийн анхны харж бүр хамт ажиллаж байгаа Монгол хүн нь би болохоор тэдэнд их сонирхолтой бөгөөд содон.
Анхны асуулт хэн гэдэг,хэдэн настай вэ? гэж эхлээд л гэр бүл найз залуу? юу иддэг? юу уудаг? гэх мэтээр асуултууд ар араасаа цуварч өгнө,ярилцлага өгдөг байсан тэр өдрүүдийг бодвол ч би хуучин цэрэг болжээ,би ганц бие бүсгүй гэдгээ блогтоо л зарлаад бичээд байдаг болохоос Сингад бол би гэрлэчихсэн бүр хүүхэдтэй бүсгүй гэж нүүр улайхгүй худлаа ярьж цагаахан инээгээд л амьдардаг бүсгүй,манай ажиллынхан болон үйлчлүүлэгчид бүгд намайг нөхөр хүүхэдтэй гэж боддог юм,энэ нь ч надад амар,хэрэв ганц бие гэдгийг мэдвэл кино үзүүлий,шоппинг хийлгэж дуртай юмыг чинь авч өгий гээд амар заяа үзүүлэхгүй ядаргаа болно,харин гэрлэсээн гээд хэлчихвэл хэн ч татаж чангаахгүй үнэхээр амар.
Яг л тэгж бид анх танилцаж байхад хамт ажилладаг 19 настай Хуй Шин хэмээх Синга охин надаас найз залуутай юу? гэж асууж би ч сурсанаараа нөхөр хүүхэдтэй гэж даруухан худлаа ярьчихаад харин чи найз залуутай юу? гэж хариу асуулт тавихад Хуй Шин, тийм гэж бодож байна гэж хариулаад нэг л сонин инээсэн юм хэд хоногийн дараа учир битүүлэг тэр хариултын жинхэнэ хариуг нүдээрээ үзэж,хэдий байнга шахуу харж дасал болсон хэдий ч тийм охинтой хамт ажиллана гэж бодоочгүй явсан би нилээн балмагдаж билээ.
Хуй Шин хэмээх давахраатай хөөрхөн нүдтэй туранхай Сингадаа л царайлагт орох тэр охины найз залуу нь өөрийнх нь үейин охин байлаа,тийм ээ хамт ажилладаг тэрхүү хөөрхөн охин минь ижил хүйстэн бидний ярьдагаар лесби юм билээ.Синга хэдий хууль чангатай орон ч гэлээ,энэ тал дээр бол сул магадгүй хүлээн зөвшөөрсөн ч байж болох юм,энд хаана ч ижил хүйстэнгүүд ичиж айхгүй чөлөөтэй явах бөгөөд өсвөр насны хүүхдүүд ихэвчлэн ижил хүйстэнээ сонирхож,тэр замруу орсон байх нь элбэг.
Сингад эрэгтэйчүүдийн тоо эмэгтэйчүүдийнхээс хамаагүй бага байдаг болохоор охид лесби болох нь их байдаг гэж энд амьдардаг байсан эгч ярьж байсан,үнэн худалыг мэдэхгүй болов ч,хаа ч үнсэлцээд,тэврэлдээд явж байгаа охидыг хараад нээрээ ч тийм юмуу гэх бодол өөрийн эрхгүй төрж,өсөж яваа дүү нартаа санаа зовох юм.
Гэвч жигшиж зэвүүцмээр аталаа басхүү өрөвдөх хайрлах зэрэгцэн тэднийг бодон суухад айж эмээх,анхаарч болгоомжлох сэтгэл өөрийн эрхгүй төрнө.
Ингээд миний ил болон далд мэдэж байгаагаар эргэн тойронд минь лесби нэг охин,гомо нэг залуу их л ойрхон амьдраад байна даа,гомо тэр залуу надтай үндэс угсаа ижил Монгол залуу бөгөөд эх орондоо эхнэр авч,үр хүүхэдтэй болж байсан жирийн л түүхтэй залуу болов ч,яааж яваад ямар байдалаар гомо болж эр хүн сонирхох болсоныг мэдэхгүй ч тэр залуугаас би эр хүний хийморь золбоог бус сул дорой,хэн хэзээ миний нууцыг мэдэх болоо гэсэн айдас,зовинолыг мэдэрдэг юм,би мэддэг ч түүнээс тэр талаар асууж үзээгүй бөгөөд асууя ч гэж боддоггүй,анхандаа гадарлаад балиар заваан гэж бодож,юм ярихаас ч дургүй хүрдэг байсан,харин ойр дотно байгаад ирэхээр тэрхүү залуугын дотоод сэтгэл хүн чанар,яг л бүсгүй хүн шиг эмзэг уяхан,хүнд байх нандин тусархуу тэр занг нь мэдэрээд дотооддоо ойлгож,өрөвддөг юм.
Хүсэл мөрөөдөл,хуяал тачаал хүлж боож боломгүй хэдий ч зөв буруу,сайн мууг ялган салгаж,эр эм хүмүүний ёсоор зөв жаргаж,сайхан амьдарвал,асгарсан олон шар будаанаас зүүний үзүүр дээр тэнцэн тогтoж хүн хэмээх гайхамшигт биейиг олж төрсний жаргал байлтай.
http://erhtsas.blog.banjig.net/post.php?post_id=38257
0 comments:
Post a Comment