end baigaa medeeleluud ikh eyereg nadad taalagdav
Хүний амьдрал гэж сонин юм. Яагаад гей, лесби, манин хүмүүс гэж энэ хорвоод байлаг юм бол. Гей хүмүүс сэтгэл зүйн хувьд их эмзэг байдаг. Намайг ийм гэдгийг найз нөхөд, ээж аав маань мэдчих вий гэж бодоод л дотроо маш их шаналж, сэтгэл зүйн хувьд маш их дарамттай байдаг. Дотны хүмүүсийнхээ хажууд эмэгтэй хүн сонирхож байгаа дүр үзүүлж худлаагаасаа жүжиглэдэг. Бүр амиа хоролсон хүн хүртэл байдаг. Ийм төрсөн нь тийм муу муухай зүйл гэж үү. Надад ч гэсэн худлаа жүжиглах тохиолдол зөндөө гардаг. Охин сонирхож байгаа дүр үзүүлээл л ... Би тийм ч олон эрэгтэй найзгүй. Яагаад гэвэл тэд охин ярина, харин би эсрэг, үзэл бодол нийлдэггүй. Бас намайг гомо гэж мэдчих вий гэж бодох мь хэцүү, хэзээ нэгэн цагт хүн болгон гей, лесби нарыг эерэгээр хүлээж авах цаг ирнэ гэдэгт би итгэж явдаг...
... Хүмүүсээ таны хажууд байгаа энхрий өхөөрдөм хүү, дагуулж яваа дүү, тохой залган суугаа найз чинь бидний ижэл байвал яах вэ? Та мэдэхгүй л яваа. Мэдсэн ч түүнийгээ таны адил хүн гэдгийг битгий мартаарай. Хүн та ямар эрх эдэлдэг вэ? Бид ч бас тантай л адил хүмүүс. Бид амьдралдаа алдсам, алдсаныхаа хариуцдагыг үүрч яваа хүмүүс биш. Би тэхдээ нэг л зүйлд итгэж байна. Нэг л өдөр нийгэм маань хүлээн зөвшөөрч, өглөөний мандан гарах нар шиг бидний сэтгэлийг бүлээцүүлэх өдөр ирнэ гэдэгт итгэж байна. Бид та нараас сэтгэлийн гэрэл гэгээ хүсэж байна.
...Надтай адилхан Монгол хүн байдаг юм байна гэж бодох бүр баяртай явж удалгүй түүний таньдаг гей хосуудтай уулзаж яридцсан маань үнэндээ намайг гайхшруулсан. Энэ олон жил өөрийгөө нууж явсандаа харамсаж, бусдад биш ядаж өөртөө итгэлтэй байх хэрэгтэйг ойлгосон. Энэ бүхэн маань миний хувьд хангалтгүй байсан бөгөөд би ном, сэтгүүл, интернэтээр "Яагаад?" гэсэн асуултанд хариулт авахын тулд шантралгүй эрэн сурвалжлага хийсээр байлаа. Шантралгүй хайсны эцэст өөрөө өөрийгөө мэдэж, энэ амьдралдаа сэтгэл хангалуун явдаг болсон. Тиймээ, энэ бол ямар нэгэн сэтгэлийн өвчин биш, энэ бол хувь тавилан минь юм ...
...Бидний хэдэн гей залуус бие биендээ урам хаирлаж, туслаж дэмжиж байгаасай гэж үргэлж бодож явдаг. Олны дотор санй ч хүн бий; муу ч хүн бий. Нийгэм маань биднийг бага ч гэсэн ойлгож байгаад баярлаж явдаг. Үүнийг биднийг байнга дэмжиж явдаг “Залуус эрүүл мэнд төв” “Хамтдаа төв” эрүүд мэнд, “ДОХ-той тэмцэх үндэсний сан” –ийн ажлын үр дүн гэж бодож баярлаж явдаг.
...Хүмүүс нэг үеээ бодвол ийм хүмүүсийи талаар ойлголт өөр болж байна. Гэтэл нэг эвгүй зүйл болоод байх юм. Сүүлийн үед бүртгэгдсэн ХДХВ-ын халдвартай хүмүүс гей олон нийтийн дундаас гараад л ... Хэвлэл, мэдээллээр ижил хүйстэн залуу илэрлээ гээд л зарлах юм. Ядаж гей гэдгийг нь зарлахгүй байж болдоггүй юм байх даа ... Муухай гаж донтой гомо нараас л овчин гарч баина гээд л сонин хэвлэлээр болон хүмүүсийн амнаас сонсогдох юм. Яагаад вэ? гэвэл манай хүмүүс шинжилгээ болон сургалт судалгаанд сайн хамрагддаг болоод л тэр гэж боддог. Магадгүй эмч нарын ярьдаг дотоодын халдвар тархлалт нь их болсон байж магадгүй юм. Манай “Хамтдаа төв”, “Залуус эрүүл мэнд төв” –үүд сайн ажиллаж байгаа. Цаашдаа ч сайн ажиллаж, нийгэм биднийг эерэгээр хүлээн авч, бид жаргалтай эрүүл энх сайхан амьдрана гэдэгт итгэлтэй байгаа.
Би багаасаа эгчтэйгээ тоглож өссөн болоод ч тэрүү, их д эмэгтэйлэг, зөөлөн, уяхан, өрөвчхөн зантай хүүхэд байсан.
Би багаасаа эгчтэйгээ тоглож өссөн болоод ч тэрүү, их д эмэгтэйлэг, зөөлөн, уяхан, өрөвчхөн зантай хүүхэд байсан. Охидуудтай цуг тоглох, хичээлээ давтах их дуртай байсан. Хөвгүүдтэй ч найзалдаг байсан лдаа. Гэхдээ хэцүү байдаг байсан. Тэд нар охин яриад л, харин тэд нар надад их хөөрхөн харагдаад.
Тэд нарын хажууд худлаагаасаа охин ярьж, сонирхож байгаа дүр үзүүлдэг сурагч байлаа . . .
. . . Удалгүй бил 9-р ангид ороод, түүнтэйгээ үй зайгүй найзууд болсон. Гэхдээ энэ бүхэн намайг хэцүү байдалд оруулж, үнэн хэрэгтээ би чимээгүй галзуурсан байлаа . . . Түүний үг, хөдөлгөөн, юм бүхэн нь намайг хүмүүсийн тэр яриад байдаг анхны хайртай учруулсан юм даа. Мөн өдөр хоног алхам дутамд өөрөөсөө ЯАГААД гэдэг асуултыг асууж байсан юм. Тэр хөвгүүнд сайн болсноо би хэнд ч хэлээгүй бөгөөд оюутан болоод 2-р күрст орох хүртлээ зовж, санаж түүнийгээ зүүдлээгүй шөнө, бодоогүй өдөр гэж байсангүйТухай үедээ би хэнд ч энэ тухайгаа мэдэгдэж болохгүй гэж бодож, би, хүмүүст " гаж, сэтгэц-ийн өвчинтэй" гэж хэлүүлэхээсээ айж байлаа. Хэдхэн жилийн өмнө би эрэгтэй хүнд татагддаг нь хүний ёсноос гадуур зүйл тул би хүн гэж амьдраад яах юм бэ, эмчлүүлж болдог бол эмчлүүлээд, үгүй бол хорвоог орхисон нь дээр байж гэж боддог байсан
Яагаад ч найздаа өөриинхөо тухаи яримаар санагдсан Магадгүй, би найзууддаа итгэсэн байх л даа. Нулимсаа асгаруулаад ярьсан. Найзууд маань анх сонсоод их цочирдсон намайг эсрэгээр хүлээж авсан. Би тэр хоёр найздаа хязгааргүй их баярлаж явдаг. Би ийм сайн найзуудтай болохоор амьдралыг их өөдрөгөөр төсөөлж, бодож явдаг. Ганцаардаж гунихардаггүй. Найзууд маань надад гэрийхэндээ ийм гэдгээ хэл гэсэн санал тавьсан. Би эхэндээ их айж байсан л даа. Манаи нийгэм чинь гей гэхээр аймаар гаж гэж хүлээж авдаг шүү дээ. Айж айж эгчдээ хэлэхээр шийдсэн. Яагаад гэвэл ээж маань их бие муутай аав маань эрт өнгөрсөн. Тэгээд ч би ээжийнхээ ганц эрх хүүхэд нь юм чинь аймаар санагдана биз дэ. Эгч маань сэтгэл судлаач мэргэжилтэй. Эгч эхлээд цочирдож хүлээж авсан. Гэхдээ намайг сүүл нь зөвөөр ойлгосон. Гэхдээ эгч бид 2 хэсэг хугацаанд ээждээ хэлэхгүй байхаар шийдсэн. Цаг нь болохоор хэлнэ. Ээж маань намайг ойлгоно гэж боддог.
Америкт сурч байсан тэр үедээ ээждээ утсаар өөрийн тухай хэлсэн. Маш их айж байсан. Гэвч ээж маань тийм юм байдаг гэж хүлээж авсан. Би долоон хүүхэдтэй айлын отгон хүү гурван ах гурван эгчтэй. Тэр өдрөө ээж маань хүргэн, бэрд хэлж хэрэггүй гээд төрсөн ах эгч нарт маань бүгдэд хэлсэн байсан. Тэр өдрөө л тэд нар надруу утасдсан. Би тэднээс өөрсдийнхөөрөө хүлээж авахыг хүссэн. Манайхан маш гэр бүлсэг, намайг ойлгодогт баярладаг.
Би нэг удаа ХДХВ-ын халдвар илрүүлэх шинжилгээ өгч үзье гэж бодсон.
Би нэг удаа ХДХВ-ын халдвар илрүүлэх шинжилгээ өгч үзье гэж бодсон. Шинжилгээний хариуг сонсоод чихэндээ ч итгээгүй. Яагаад би гэж асуухаас өөр юу ч хийжчадахгүй байлаа. Гэр бүлийнхэндээ яаж хэлнэ гэхээс халширч байлаа. Өчнөөн хоног шаналж байж ээждээ энэ тухайгаа тэсэхгүй хэлсэн.
Миний ээж настай хүн учир итгэж чадахгүи, маш хэцүү байсан. Ээж эмчтэй утсаар ярьсаны дараа үнэн гэдэгтэй эвлэрч, ээж бид хоёр зөндөө уйлсан ээж нь хүүдээ хайртай гэж ээж минь надад хэлсэн. Одоо гэр бүлийнхэн маань надтай хэвийн харьцаатай. Ганц нэг дотно найздаа бас хэлсэн. Яг үнэндээ би халдварыг яаж авсанаа өөрөө ч мэддэггүй. Манай залуучуудын дотор архи уух, олон хүнтэй бэлгийн харьцаанд орох явдал түгээмэл байдаг. Би ч бас тийм амьдралаар амьдарч байсан. Бэлгэвчийг тогтмол хэрэглэж сураагүй байсан. Хэн надад энэ хаддварыг өгсөн байж болохыг бодоод олоогүй. Одоо харин ХДХВ-ын халдвартай болсоноо мэдсэнээс хойш ажил хөдөлмөрт нөлөөлсөн зүйл байхгүй /хамт олон мэдээгүй/ урьдын адил ажил хөдөлмөрөө хийгээд амьдарч байна. Харин манай залуучууд сайн дурын зөвлөгөө шижилгээнд сайн хамрагдаж байгаасай. Халдвартай гарвал яанаа гэж битгий айгаарай. Эрүүл гэдгээ мэдэж амьдрах сайхан. Гэхдээ халдвартай гэдгээ эрт мэдвэл бас сайхан амьдарч болно гэдэгт итгээрэй.
Би таван жилиин өмнө анхны хайр О-тоигоо танилисан.
Би таван жилиин өмнө анхны хайр О-тоигоо танилисан. Өнөөдрийг хүртэл бид хоёрт бишгүй л их бэрхшээл тохиолдож, бие биенээсээ түр хугауаагаар хагацан салах ч үе гарч байсан. Хоёр биенээсээ хол байх нь ямар хэиүү байсныг бид биеэрээ мэдэрсэн.
Дахин тэгж бие биенээ гомдоож болохгүи юм байна гэдгийг бид мэдсэн. Хоёр биендээ итгэж, хорвоод хүний даитай амьдарч хамтдаа жаргалтай байхыг хүснэ.
Гэвч бидний амьларч буй нийгэм ямар хэцүү билээ дээ. Гей хүмүүс гэхээр гаж мэт бодох хүн энэ нийгэмд дийлэнхи нь шүү дээ. Гэвч бид амьдрах л болно. Бид хоёрыг хоёр талын ах дүүг ойлгох болсонд маш их баярлаж явлаг. Мэдээж ойлгуулах хүртэл хугацаанд бидэнд ямар их хүнд хэцүү байсан нь та бүгдэд ойлгомжтой байгаа баих гэж бодож байна.
Бид хамтдаа амьдарч хамтдаа хөдөлмөрлөж, ирээдүйн сайн сайханы төлөө тэмцсээр байх болно. Хамгийн гол нь хоёр биендээ үнэнч л байвал бүх юм ард хоцрох болно. Итгэл гэдэг маш агуу зүйл
Гей залуус өөрсдийгөө эмзэг, өртөмтгий бүлгийнхэн гэдгийг хүлээн зөвшөөрөдггүй, өорсдийнхөө бэлгийн...
Гей залуус өөрсдийгөө эмзэг, өртөмтгий бүлгийнхэн гэдгийг хүлээн зөвшөөрөдггүй, өорсдийнхөө бэлгийн чиг баримжааг анагаах ухааны үндэслэлтэй ойлгож чадаагүй, нэг үгээр хэлбэл өөрсдийнхөө бэлгийн чиг баримжааг хүлээн зөвшөөрч чадаагүй байдаг. Тийм учраас тэднийг эмзэг бүлгийнхэн гэж нэрлэх нь тэднийг бэлгийн замбараагүй явлалтай, бэлгийн дур хүслээ зүй бусаар хангагч гэж боддогтой холбоотой ба энэ утгаараа нийгэмд буруу ташаа ойлголт төрүүлдэг.
Гэтэл үнэн хэрэгтээ эмзэг бүлгийнхэн гэдэгт залуу, бчлгийн идэвхтэй амьдралтай хүмүүс эрсдэлд хүргэж болохуц бэлгийн зан үйлтэй, болон олоихи ХДХВ тээгч хүмүүстэй ойр дотно,нийгмийн нэгэн бүлэгт хамаарагддаг гэсэн утгаараа эмзэг, өртөмтгий бүлгийнхэн хамаарагддаг. Энэ нь таныг бэлгийн замбараагүй явдалтай гэж байгаа хэрэг огт биш юм. Өөрөөр хэлбэл ХДХВ-ийн халдвар бүхий нийгмийн бүхий л давхаргын хүмүүс зан үйлээсээ хамааран өртөмтгий бүлэгт хамаарагддаг. Гей олон нийтийн дунд ХЛХВ/БЗДХ-ын тархалт багасч олон залуус энэ аюултай өвчнөөс аврагдах болно. Иймд та эмзэг, өртөмтхий гэдгийг эмзэгээр хүлээж авахаасаа илүү нэг ч гэсэн залуу хүнии амьдралыг аюулт тахлаас аврахад гар бие, сэтгэл зүрхээрээ оролцож байгаагаараа бахархах хэрэгтэй юм.
http://www.supportcenter.mn/index.php?option=com_content&view=article&id=66:2009-03-24-18-49-43&catid=22:2009-03-24-17-54-53
0 comments:
Post a Comment