Wednesday, June 24, 2009

2-р суваг. /том хүмүүст/

biznetwork deer iim yaria ornojee.............


Бизнетворкийн гишүүдийн уулзалт болох гэж байгаатай холбогдуулан энэ сайтад нээсэн бүх сэдэв, бүлгийг эргэж үзлээ.
Гайхалтай гоё сэдэв ч их байна, огт хэрэггүй юм ч их байна.
Ийнхүү судалж үзсэн дүгнэлтээ өөр газар бичнэ.
Харин ганц сэдэвийг огт хөндөөгүй байна. / Ариунаагийн ганц нэг онигоог эс тооцвол/
Энэ вэбд хамрагдсан хүмүүст хамгийн хэрэггүй сэдэв байсан байж ч магадгүй.
Гэхдээ яагаад ч юм бусад вэбсайт болгонд харагддаг энэ сэдэв бол 2 дугаар суваг.
Хэрэв ийм сэдэвийг хэн нэгэн нь энэ сайтанд нээсэн байвал та юу бичих байсан бол сонирхуулна уу


Мөн өөр нэг асуудал нь ижил хүйстнүүдийн тухай юм. Амьтадад хүртэл байдаг, сэтгэлзүйн болон бие махбодын хувьд гаж үзэгдэл биш гэдгийг шинжлэх ухаан хүртэл нотлочихоод байхад манай монголчууд энэ талаархи үзэл бодолдоо жаахан өөрчлөлт оруулаасай гэж хүсдэг юм. Хүний эрхийг дээдэлдэг орнуудад тэдний гэрлэлтээс авахуулаад, нийгмийн ердийн үзэгдэл гэдгийг нь хүлээн зөвшөөрч байна шүү дээ. Эдгээр хүмүүсийн хүсэл, сонирхолыг хүндэтгэж харьцацгаая.


Сонголтгүй амьдрал ба гей залуус
Нийгмийн дунд хамгийн их гайхшрлыг төрүүлдэг хүмүүс бол ижил хүйсэрхэг хүмүүс билээ. Тэднийг дотор нь гей буюу хоорондоо бэлгийн харилцаанд ордог эрчүүд, лейсби буюу хоорондоо бэлгийн харилцаанд оролцдог эмэгтэйчүүд гэж ангилдаг. Түүнчлэн аль алинтай бэлгийн харилцаанд ордог хүмүүсийг трансжендер гэдэг. Тэдний амьдралын хэв маяг бүх хүний анхаарлыг татдаг ч тэд ямагт олон нийтээс нуугдмал байдаг. Энэ нь нийгмийн ялгаварлан гадуурхалттай шууд холбоотой. Уг нь тэдний бэлгийн чиг хандлага нь төрөлхөөсөө заяамал болохыг дэлхийн шинжлэх ухаан нотлоод бараг 40 жил болж байгаа боловч манай нийгэм одоо хэр нь хүлээн зөвшөөрөөгүй л байна.
Үргэлжлэл; http://www.news.mn/news/section=news/page=show/content=news/id=43029




http://biznetwork.mn/topic/show/2424/1

0 comments: