
Монголд 7000 хvн ДОХ-той байж болзошгvй
Энэ тухай эрvvл мэндийн байгууллагынхан дахин хамтарч хэлэлцлээ. ДОХ-оор ямар тохиолдолд євчилдєг тухай мэдэх болсон ч халдвар тараах, авах орчин нєхцєл манайд энэ євчнийг эгээ л урин залах мэт нээлттэй. Биеэ vнэлэгчид єнєє хэвээрээ, бэлгэвчийн хэрэглээнд ч дорвитой ахиц гарахгvй байгаа ажээ.Гэтэл олон улсын тєвшинд тандалт явуулдаг аргачлалаар бол манай оронд єнєєдрийн байдлаар 7000 хvн энэ євчний халдвар авсан байх магадлалтай юм байна. Сvvлийн vед илэрц хурдацтай байгаа нь магадлал бодит байдал болохыг батлах нэгэн vзvvлэлт. Яг энэ хэмжээнд биш ч гэсэн тvvний тал хувь буюу гурван мянган хvн халдвартай, тун удахгvй ар араасаа, єдєрт хэдэн арваараа халдвар илрэх хар єдрvvд тун ойртож буй бололтой. Энэ тухай єчигдєр “Чингис” зочид буудалд ярилцацгаасан юм. НYБ-ын Хvн амын сан, ЭМЯ, ЮНЭЙДС, Монгол зєн НЭМБ, ЭМХYТ, ДОХ-той тэмцэх Yндэсний сан гэсэн зургаан байгууллага єєр єєрсдийн шугамаар хийсэн судалгаа, шинжилгээнийхээ дvнд тулгуурлан хэлэлцvvлэг явууллаа. Асуудлын гол буюу “бай” нь эрчvvд байв. Энэхvv vндэсний семинар “Нєхєн vржихvйн эрvvл мэндийн асуудалд болон ХДХВ, ДОХ-оос сэргийлэхэд эрчvvдийн оролцоо” гэсэн сэдэвтэй.Яагаад эрчvvдийг онцлох болов. Яагаад гэвэл нєхєн vржихvй буюу эхнэр, нєхєр “хамтын зvтгэлээр” vр удмаа vлдээх тухайд vйлдлийн хувьд эрчvvд хамгийн идэвхтэй байдаг хэдий ч эрvvл мэнд, гэр бvл тєлєвлєлтєд тэд туйлын хайнга ханддагтай холбоотой. Нєгєєтэйгvvр ДОХ хэмээх “эрлэгийн элч”-д манай нийгэм хэзээ, хэдэн хvн тушааж єгєх тухай асуудал мєн эрчvvдээс илvvтэй шалтгаалдаг болохоор тэр. Бас нэг товойлгох шалтгаан бол биеэ vнэлэгчдийн ихэнх клиент нь эрэгтэйчvvд.Энэ бvхнээс vvдээд нєхєн vржихvйн эрvvл мэнд болон бэлгийн замын халдварт євчин, ДОХ –оос сэргийлэхэд эрэгтэйчvvд эмэгтэйчvvдээс илvv оролцоотой. Тэдний ухаан, ухамсар, зан vйлээс шалтгаалах хувь маш єндєр. Нvvрлээд буй энэ аюулд хохирол багатай єртєх эсэх маань эрчvvдээс шалтгаалах болоод байна.21 тохиолдлын 14 нь эрэгтэй, тэдний 10 нь гей эрчvvдМонгол Улсад эдvгээ ДОХ-ын 21 тохиолдол албан ёсоор бvртгэгдээд байгаагийн 14 нь эрэгтэй, тэдний 10 нь олон улсын нэр томёогоор гей буюу эрэгтэй хvмvvст сэтгэл татагддаг эрэгтэйчvvд ажээ. Саяхан болтол нуугдмал, тийм юм гэж байдаггvй мэт бодож явсан монголчууд бид худлаа, итгэхгvй гэсэн ч бvх талаар нотлогдоод байна.Таамгийн дагуу 3000 хvн одоогоор халдвар авсан бол хоёр, гурван жилийн дараа єдєр дараалан “албан ёсны” гэсэн бvртгэл явагдана. Мєн тэр хvмvvсийн хэд нь бэлгийн хэвийн хавьталтай, бусад нь энэ мэт хvмvvс байхыг хэлэх аргагvй. Одоо зєвхєн халдвар авахгvй байхад суралцаж хэвших, мєн сайн дураараа шинжилгээ єгч vр хvvхдээ энэ аюул руу тvлхэхгvй байх л vлдээд байна. Судалгаанд хамрагдагсдаас “Хэрвээ та ДОХ-оор євчилснєє мэдвэл яах вэ” гэсэн асуултад хариу єгсєн нийт хvмvvсийн 98 хувь нь “Эмчид хандана” гэсэн байжээ. Энэ дvнг мэргэжилтнvvд ихэд олзуурхаж байв.Урьд нь айж цочирдох, нуун дарагдуулах хандлагатай байсан бол одоо илэрсэн даруйд нь эмнэлэгт хандсанаар бусдад халдвар тараах нь хязгаарлагдана гэж vзэж байна. Нєгєєтэйгvvр судалгаанд хамрагдсан нєхрvvдийн 97 хувь нь ДОХ зєвхєн бэлгийн замаар халдварладаг гэсэн мэдлэгтэй байгаа нь анхаарал татаж буй, ухуулга таниулга илvv их шаардлагатайг харуулж байна гэж мэргэжилтнvvд ярьж дvгнэлээ.
0 comments:
Post a Comment