Гэргий нар, найз бvсгvйчvvд, сvйт хvvхнvvд, ээжvvд, эгч нар, охид болон бусдад (товчхондоо бvх эмэгтэйчvvдэд) хvргэх туйлын чухал заавар зєвлєгєє байна. Энэхvv дvрэм нь VI-VII сард явагдаж буй хєлбємбєгийн ДАШТ-д зориулагдсан болно.
Дvрмийн заалтууд1. 2006 оны зургадугаар сарын 9-нєєс долдугаар сарын 10-ны хооронд чи (та) сонин хэвлэлийн спортын нvvрийг сайтар унших хэрэгтэй. Ингэснээр хєлбємбєгийн ДАШТ-ий эргэн тойронд юу болж байгааг мэдэж, харилцан ярианд оролцох чадвартай болох ёстой. Yvнийг vл тоовол єєрт чинь муу явдал тохиолдоно, эсвэл чамайг би мартана. Анхаарал тавьсангvй гэж БYY ЯНШААРАЙ.
2. ДАШТ-ий vеэр ямар ч тохиолдолд телевизор минийх. Хэрвээ TV-ийн удирдлага руу зэрвэсхэн ч болов харц чиглvvлвэл чи “нvдгvй” болно шvv.
3. Тоглолтын явцад TV-ийн ємнvvр єнгєрєх шаардлага гарвал намайг vймvvлэлгvйгээр мєлхєж явахыг би зєвшєєрье. Харин TV-ийн ємнє нvцгэн зогсохоор шийдэхдээ дулаан хувцсаа ойрхон байлгаарай. Ханиад шуухинаа хvртвээс чамайг эмчид vзvvлэх юм уу асрах боломж vгvй, ДАШТ-ий энэ сард.
4. Тоглолтын vеэр би сохор, дvлий, хэлгvй мэт байх боловч надад шар айраг, хоол хvнс дєхvvлэхийг шаардана. Чамайг анзаарах сєхєє алга. Чамайг сонсох, хаалга онгойлгох, утсанд хариу єгєх, “хvvхэд хоёрдугаар давхраас уналаа” гэх мэтэд БYY ГОРЬДООРОЙ.
5. Хєргєгчинд 10 лааз хvйтэн шар айраг ямагт байлгах нь тун зєв санаа. Бас ам хєдєлгєж, гэдэс дvvргэх амттанууд. Энэ бvхэн найзуудыг минь ирэхэд ч хэрэгтэй бєгєєд тэдний ємнє би нvvр улайлгах учиргvй. Хариуд нь чамд єглєєгvvр зурагт vзэх зєвшєєрєл єгнєє. Гоё тоглолтыг давтах vед TV-гээ би авна шvv.
6. Сануулахад, миний багуудын аль нэг нь хожигдоод би ууртай байваас “Боль л доо, энэ чинь тоглоом”, “Тайвшир, тэд дараа хожно” гэх зэргээр бvv ярь. Иймэрхvv зvйл хэлвэл намайг улам шатааж, чи хайраар дутах болно. Чи хэзээ ч надаас илvvгээр хєлбємбєгийг ойлгохгvй гэдгээ мэдэж ав. “Урмын” гэх vгс нь биднийг зєрчилд хvргэх юм уу салгана.
7. За яахав, хамтдаа нэг тоглолт vзэж болох юм. Гэхдээ тэр vед зєвхєн завсарлагаар, реклам гарах vеэр надтай яриа єрнvvлэх ёстой. Бас манай баг хожиж яваа нєхцєлд. Дахин хэлэхэд ГАНЦХАН ТОГЛОЛТ!!! Тvvнээс биш ДАШТ-ийг цаг хамт єнгєрєєх далим болгохыг vл зєвшєєрнє.
8. Гоолын давталтууд хамгийн чухал мєч. Би тvvнийг ємнє нь vзсэн ч бай, vзээгvй ч бай, дахиад vзэхийг хvсч байна. Маш олон удаа.
9. Найзуудын чинь хvvхэд шуухадтай холбоо бvхий vдэшлэг уулзалтад миний “ирц” хэрэгтэй гэвэл:a) Би очихгvйб) Би очихгvйв) Дахиад би очихгvй.Харин нэг найз маань амралтын єдрєєр гэртээ урьж, хєлбємбєг vзье гэвэл vтэр тvргэн очимз.
10. ДАШТ-ий єдєр тутмын тойм нэвтрvvлэг нь шууд гарах тоглолт шигээ амин чухал. “Чи тvрvvн vзсэн биз дээ… Бvгдийн vзчихээр суваг дээр тавиач” гэх мэтээр зєрvvдлээд сайнаа vзэхгvй. Хариулт нь “ДYРМИЙН II ЗААЛТЫГ YЗНЭ YY!”.
11. Эцэст нь єєрийн сэтгэгдлээ “ДАШТ-ийг дєрвєн жилд л нэг удаа явуулдаг бурханд баярлалаа” гэж илэрхийл. Би энэ vгэнд дуртай. Аваргуудын лиг, Премьер лиг, Италийн лиг, Испанийн лиг гэх мэт нь жил болгон явагддаг шvv дээ.
Хамтран ажилласанд талархая.
Хvндэтгэсэн: Дэлхийн бvх эрчvvд
0 comments:
Post a Comment